Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Фидель Кастро удтал завсарласны эцэст телевизээр үг хэллээ

Фидель Кастро хэдэн жилийн дараа анх удаа телевизээр гарч, олон улсын тулгамдсан асуудлуудаар тайлбар хийлээ. Ирэх наймдугаар сард 84 нас хүрэх Кубын хувьсгалын удирдагч өнгөрсөн даваа гаригт “Дугуй ширээ” гэдэг телевизийн нэвтрүүлгийн тусгай дугаарт оролцжээ. Хар хөх өнгийн бэлтгэлийн хувцас, дөрвөлжин хээтэй цамц өмссөн тэрбээр гар дахь цаасаа хааяа нэг харж, аажуухан, гэхдээ итгэлтэй ярьж байжээ.
АНУ, түүний холбоотнуудын Иран, БНАСАУ-ын талаарх бодлого дэлхийг хамарсан цөмийн дайн эхлэхэд хүргэж магадгүй гэж Фидель Кастро хэлжээ.  Тэрбээр сүүлийн үед бичсэн хэд хэдэн өгүүлэл, мөн олонд алдаршсан “Эргэцүүлэл”-ээ энэ л асуудалд зориулсан юм. Кастрогийн хэлснээс үзвэл тэрбээр өмнө нь БНАСАУ-аас болж глобаль мөргөлдөөн үүснэ гэж боддог байсан бол одоо АНУ тус улсын эсрэг, Израиль Ираны эсрэг халдаж магадгүй гэж үзэх болжээ.
Тиймэрхүү халдлага дайралт АНУ-ын хувьд асар их урхагтай байх болно гэж Кубын хувьсгалын удирдагч урьдчилан анхааруулсан байна. “Тэд тэнд Иракт үзээгүй тийм эсэргүүцэлтэй тулгарна” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна. Кастрогийн хэлснээр Иран улс тийм халдлагын эсрэг 30 жилийн турш бэлтгэсэн ажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.