Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эмэгтэй та бэлгийн харьцаанд орсон л бол пап тест өгөөрэй

Хорт хавдартай дөрвөн эмэгтэйн гурав нь сүүлийн таван жилд ПТ өгөөгүй, эсвэл хэзээ ч өгч байгаагүй гэсэн судалгаа байдаг аж. Тиймээс ПТ өгч байгаагүй эмэгтэйчүүдийг шинжилгээнд хамруулах нь илүү үр дүнтэй хэмээн мэргэжилтнүүд үздэг байна. харин монгол бүсгүйчүүд өнөөдөр ПТ өгөхийн ач холбогдлыг ойлгодог болсон нь сайшаалтай. 

Пап тест өгснөөр та өөрийгөө хавдраас хамгаалах боломжтой

1.    Умайн хүзүүний хорт хавдар богино хугацаанд шууд үүсдэггүй учраас хоёр жилд нэг удаа ПТ өгөхөд эрт үед илрүүлэх бүрэн боломжтой аж.

Пап тест жил бүр өгөх ёстой
2.    Жил бүр өгч байх шалтгаан байдаг. Сарын тэмдгийн хооронд хэвийн бус цус гардаг, бэлгийн харьцааны дараа цусархаг ялгадас гарах, цэвэршилтийн дараа цус гарах үед жил хамаарахгүй өгнө

18 наснаас өмнө пап тест өгч болох уу
3.    Хэрэв 18 наснаас өмнө бэлгийн харьцаанд орсон бол ПТ өгөх ёстой. Ер нь анхны бэлгийн харьцаанаас хойш хоёр жилийн дараа ПТ өгч эхлэхийг зөвлөдөг байна.

Бэлгийн харьцаанд ороогүй бол пап тест өгөх шаардлага гарах уу?
4.    Умайн хүзүүний хорт хавдын 80 гаруй хувь нь хавтгай хучуур эсийн гаралтай байдаг бөгөөд бэлгийн харьцаанд ороогүй эмэгтэйд илэрдэггүй гэж үздэг байна. Гэхдээ ховор тохиолдолд бортгон эсийн гаралтай хорт хавдар үүсэх эрсдэл байдаг аж. Онгон хальс урагдаагүй, жирэмсэлж төрөөгүй эмэгтэйгээс ПТ авах шаардлагагүй гэж зарим судлаачид үздэг байна.
  

Эрсдэл ихтэй хүмүүс пап тест заавал өгөх ёстой
5.Үгүй. Эрсдэл ихтэй бүлэг гэж байхгүй. Харин бэлгийн харьцаанд орсон эмэгтэй хүн бүрийн эрсдэл ижил.

Жирэмсэн үед пап тест өгөх үү?
6.    Шаардлагатай бол жирэмсэн үед ПТ өгч болох боловч ургийн хальс цоорохоос сэргийлж умайн хүзүүний сойзоор авахаас татгалздаг. Хэрэв төрсний дараа хөхүүл үед өгч байгаа бол үтрээгээр эстроген даавар хэрэглэсний дараа үр дүн сайт гэдэг.
     Пап тест өөрчлөлттэй гарвал хавдартай гэж ойлгох уу?
7.Үгүй. Арван хүнээс нэг нь ямар нэгэн өөрчлөлттэй гардаг. Заавал хавдрын байх албагүй, үрэвслийн, халдварын гаралтай байж болно. Эмчилгээ хийгээд 4-6 сарын дараа давтан ПТ өгөх хэрэгтэй. Мөн Колььпоскопи буюу умайн хүзүүний дурангийн шинжилгээ чухал ач холбогдолтой. Ямар ч тохиолдолд давтан хугацаандаа ирж үзүүлэх нь чухал аж.
Давтан өгөх нь ямар хэрэгтэй вэ?
8.    Умайн хүзүүний эсэд байнгын нөхөн төлжилт явагдаж байдаг. Эмгэг өөрчлөлт өөрөө эдгэрэх эсвэл улам хүндрэх хандлагыг хянахад тустай байдаг учраас давтан шинжилгээ өгөх нь үр дүн сайтай.

Сүүлийн үед хавдар залуужиж байгаа гэсэн судалгаа бий
9.    Нэгэнт үүссэн хавдар залуу хүн арай хурдан тархах явдал гардаг. Гэхдээ умайн хүзүүний хавдар залуу хүнд илүү хурдан үүсч эхлэхгүй, ялгаагүй л олон жил үргэлжилдэг. Харин нас харгалзахгүй хурдан явцтай хавдрын төрөл гэж тусдаа байдаг аж.

Хэдэн насандаа пап тестийг зогсоох вэ?
10.    Тухайн эмэгтэй 70 нас хүртлээ ПТ өгч байсан бол зогсоож, хавдар үүсэх эрсдэл үгүй болсон гэж үздэг. Харин ПТ тогтмол өгөөгүй, огт өгч байгаагүй бол 70 наснаас хойш ч умайн хүзүүний хорт хавдар үүсч болно гэж үздэг байна.

Ням гариг сэтгүүл

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.