Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улаан-Үд хотноо Монголын соёлын төв байгуулагдана

“Дэлхийн монголчуудын IV чуулган” энэ сарын 15-18-нд ОХУ-ын Буриадад болох гэж байгаа тухай бид өмнө мэдээлсэн. Чуулганы үеэр Улаан-Үд хотод “Монголын мэдээлэл соёлын төв” шинээр нээгдэх гэж байгаа аж. Уг мэдээллийн төвд Монголын түүх, соёл, урлаг, уран зохиолын ном, боть, уран зураг, гэрэл зургийн цомог, цуглуулга, уран сайхны кино зэрэг мэдээлэл, танилцуулга тавигдах юм байна.
Дашрамд дурдахад, энэ удаагийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Соёл, урлагийн бодлогын газ рын дарга Б.Наранзун, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хорооны
мэргэжилтэн Н.Уртнасан болон Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид оролцох юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.