Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Л.Батзориг: Манай ажилтан асуудалд хүлээцтэй хандсан

Авлигатай тэмцэх газарт прокурорын мөрдөгчид хууль зөрчин дайрч орсон асуудал бас олны анхаарлыг татаад байгаа билээ. Болсон явдлыг Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Л.Батзоригоос тодрууллаа.
-Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хэвлэлээр УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны ажилтнууд АТГ-т шалгалт хийх үеэрээ Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль, журмыг зөрчсөн тухай мэдээ гарсан. Яг юу болсон юм бэ?
-Төрийн тусгай хамгаалалтад байдаг, Засгийн газрын 14 дү гээр байр буюу АТГ-ын төв байранд ажиллахаар ирсэн Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны мөр дөн байцаагчдаас манай хамгаа лалтын ажилтан бичиг баримтаа шалгуулахыг хүсэхэд тэднийг ахалж явсан хүн нь бичиг баримтаа шалгуулж, дотогш нэвтрүүлэхийг шаардсан. Манай ажилтан мөрдөгдөж байгаа дүрэм, журмын дагуу холбогдох албан тушаалтанд мэдэгдэхээр түр хүлээхийг хүсэхэд “Танай хууль, дүрэм, журам бидэнд хамаагүй, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд саад учруулж байна” гэсэн юм билээ. Манай ажилтан асуудалд хүлээц тэй хандаж, тэднийг нэвтрүүлсэн байгаа юм.
-Энэ асуудалтай холбогдуулан ТЕГ-ын дарга Улсын ерөнхий прокурорт мэдэгдэл хүргүүлсэн гэсэн. УЕПГ-аас ямар нэг хариу ирсэн болов уу?
-Харин хэвлэлд ТЕГ-ын дарга мэдэгдэл хүргүүлсэн мэтээр гарсан байна лээ. Үнэндээ Төрийн тусгай хамгаалалтын аж лыг хариуцаж байгаа албан тушаалтны хувьд цаашид энэ мэт зөрчил, үл ойлголцол гарахаас сэрэмжлүүлэх зорилгоор тус газарт хуулиар олгогдсон эрхийг хүндэтгэн үзэхийг хүссэн албан бичгийг миний бие тус Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаагийн нэр дээр хүргүүлсэн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.