Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бүсгүй минь та анхны үрээ бүү хөндүүлээрэй

"Би 18 настайдаа оюутан болж, хайртай залуугаасаа хүүхэдтэй болсон юм. Түүнийг хүүхэд хүсээгүй хэмээн хэлэхэд нь хожим юу болохыг ч төсөөлөлгүй, ээж аавдаа ч хэлэлгүй анхны үрээ авахуулахаар сэтгэл шулуудсан юм. Түүнээс хойш бие маань үргэлж өвддөг болсон.

Сургуулиа төгсөөд, ажилтай болсон хойноо их ухаалаг сайхан залуутай гэрл эсэн. Хүсэхэд хясна гээч нь л амьдралд минь тохиолдсон юм. Хоёр удаа жирэмслээд гурван   сар хүрэлгүй зулбасан. Тэр үед надад ямар хэцүү байсан гээч. Ганцаараа байхыг хүсэж, галзуурах шахсан.

Түүнээс хойш одоо  болтол  дахиж жирэмслээгүй. Би одоо 35 настай. Үргүйдэл гэдэг нь намайг тойроогүй дайрсан юм. Эх хүн болж "ээжээ" хэмээн дуудуулж үрээ тэврэн бүүвэйн дуу аялан жаргах хувь надад дутжээ.

Энэ сайхан жаргалаа   би   залуу   насныхаа омголон зандаа хөтлөгдөн үгүй хийснээ   ойлгосон   ч   буцааж болдоггүй цаг хугацааг яалтай билээ. Өөрийгөө үзэн ядаж, сэтгэлдээ уйлж явдаг даа. Охид бүсгүйчүүд минь хэн ч юу ч гэж хэлж байсан анхны үрээ бүү хөндүүлээрэй.

Үр хөндөлт ямар муу уршиг дагуулдаг вэ?
Бэлгийн харилцааны соёл, бэлгийн эрүүл ахуйн ухамсар суугаагүй охид бүсгүйчүүд өнөөдөр үр хөндүүлснээр  асуудпыг хялбар шийдчихэж байгаа мэтээр ойлгодог. Тэд үр хөндүүлэхийн хор уршгийг мэддэггүй учраас ийм алхмыг бодох юмгүйгээр хийдэг.

Үр хөндүүлэх үү, үүнээс сэргийлэх үү гэдгээ бэлгийн харилцаанд орохоосоо өмнө сайтар бодож байгаасай.

Үрхөндүүлснийдараадутуутөрөхмагаддал 60 хувь өндөр болдог. Үр хөндөлтийг хуулиар хорихоо больсноос хойш эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг олширч, хэн дуртай нь хүссэн үедээ аборт хийлгэдэг болсон. Үүнээс болж үргүйдэл, эмэгтэйчүүдийн өвчин, жирэмсний болон төрөхийн хүндрэл ихэсэж байгаа нь нууц биш ээ.      

Үүний үр дагавар нь:

-Гормон боловсруулах үйл ажиллагааг өөрчилдөг

-Стрессийн хамгаалалтыг бууруулдаг

-Өндгөвчнөөс ялгардаг хоёр чухал даавар болох эстроген, прогестерон дааврын бланс өөрчлөгдцөг

-Өндгөн эс боловсруулдаг дааврын хэви ажиллагаа алдагдсанаас үргүйдэл болдо

-Дараагийн жирэмслэлтээс дутуу төрөх

-Эх барих үед осолдох

-Жирэмслэлтийн явцад халдвар тараах, цус багадаж цонхийх зэрэг янз бүрийн хүндрэл тохиолддог.

Ням гариг сэтгүүл

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.