Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Умард Америкийн индиануудын хэл Сибирь гаралтай

Канадын дене, Америкийн навахо омгийн индианууудын хэл Сибирь гаралтай гэнэ. Ердөө саяхан уншигчдын хүртээл болсон нэгэн эрдэм шинжилгээний ажлын эмхтгэлд нийт лүүлсэн “Дене Енисейн хоорондын холбоо: Ази Умард Америкийн хооронд тавьсан гүүр” өгүүлэлд Канад, АНУ. Европын орнуудын хэл шинжээчид одоогоос арван мянган жилийн тэртээх Енисей мөрний эрэг орчмын “кетийн соёл” хийгээд умард болон баруун Канад, АНУ-ын зүүн өмнөд нутгийн оршин суудаг арваад ард түмний хэл,хэллэгийг нягтлан харьцуулж үзжээ.

Ингээд тэдгээр хэлнүүдэд завь, сэлүүр гэдэг адилхан үг, өөр ч ижил нэр томъёо байгааг тогтоосон байна. Аляскийн их сургуулийн уугуул ард түмний хэлний шинжээч Альберт Жек Ивс “КанУэст ньюс сервис” мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа уг судалгаа Сибирийн эртний оршин суугчид Умард Америкт шилжин суурьшсан гэх онолыг улам бүр баталж байна. Энэ талаар археологи хийгээд хүн судлал, генетикийн талын баримт ч элбэг байдаг юм хэмээн барин тавин мэдэгджээ. Азиас Умард Америкийг чиглэсэн их нүүдэл одоогоос 13 мянган жилийн тэртээ сүүлчийн мөстлөгийн эцсээр эхэлсэн гэж үздэг юм. Умард Америкийн индианы хэд хэдэн омгийн төлөөлөгч энэ оны дөрөвдүгээр сард Москвад ирж, Сибирийн кетүүдийн төлөөлөгчидтэй уулзжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.