Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төрийн албадын шөргөөцөлдөөн “түймэр” тавьж мэднэ

Гэрлийн хурдаар шахам цойлж байсан Монгол Улсын авлигын индексийг хазаарласан ганц зүйл нь Авлигын эсрэг хуулийг баталсан явдал байлаа.

Гэсэн ч цаасан дээрх хууль авлига хэмээх хэзээ ч цаддаггүй ман асыг хазаарлаж дийлэхгүй нь ойлгомжтой. Чухам ийм үед манай шударга иргэд, хуульчид, гадаад, дотоодын байгууллага тал талаас нь шахсаар байж улстөрчдөөр Авлигатай тэмцэх газрыг байгуулах шийдвэр гар гуулсан билээ.

Мордохын хазгай гэгчээр байгуулагдсан цагаасаа эхлэн улстөрчдийн хэл амны бай болж, элд вээр хэлүүлэх болсон энэ байгууллага руу хийж буй дайралт эрс нэмэгдсэн нь өнгөрч буй долоо хоногийн содон үйл явдал болов.

Энэ бүхнийг хөндлөнгөөс харвал манай улстөрчид борвио дөнгөж нээж буй энэ байгууллагыг авлигачдыг зуудаг том нохой болохоос нь өмнө шүднүүдийг нь түүж байгаа мэт.

АТГ-ын дарга, тэргүүн комиссар Ч.Сангарагчаа Улс төрийн намын лилерүүдийн нэг Улсын ерөнхий прокурор болсон нь энэ байгууллагын тэнцвэрт байдлыг алдагдуулж, шүүх засаглалын ажлыг нэг намын хэмжээнд явуулж байна” гээд ноцтой хэд хэдэн хэргийг хэрэгсэхгүй болголоо гэж мэдэгдсэн нь чухамдаа гал дээр тос нэмэхтэй адил зүйл болсон.

Ерөнхийлөгчийн шүдэнд зуулт тай байсан Ч.Сангарагчаа энэ мэ дэгд лээрээ өөр дээрээ гал дуудав. Улсын ерөнхий прокурор түүний мэ дэгдлийг тэр дор нь өлгөн авч нэг хэлтсийн даргаараа хариу бариулан түүнийг огцруулах хүсэлтээ УИХ-д өр гөн мэдүүллээ.

Түүгээр ч зогсохг үй бай гууллагынхаа ажилтнуудыг тагнаж чагнасан, төсвийг зориулалт бусаар ашигласан хэрэгт Тэргүүн комиссарыг буруутгалаа.

Ийн хүү Монгол Улсын хуулийг сахин бие лүүлэх учиртай төрийн хоёр алба бие биенийхээ хар цагааныг дуудалцан шөргөөцөлдөж эхлэв.

Тэдний энэ “тулаанд” УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан, ТЕГ-ынхан татагдан орлоо. АТГ-ынхантай холбоотой асуудлыг шал гаж байгаа мөрдөн байцаагчид хуульч хүнд баймгүй бүдүүлэг ааш гар гасныг тагнуулынхан эсэргүүцэж Д.Дорлигжавт хүргүүлсэн мэдэгдэлдээ “Энэ байдлаа зогсоохгүй бол эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж буй танай ажилтнуудыг төрийн тус гай хамгаалалттай байранд нэвт рүүлэхгүй байх арга хэмжээ авна” гэжээ.

Төрийн албад ийн шөргөөцөлдөж эхэлсэн нь сайны дохио лав биш. Тэдний мар гаан гадаадын тусгай албадад өгөөш болдоггүй юм гэхэд эрүүгийн хэрэгт нүүд, авлигачдад том завшаан болж, томоохон “түймэр” тавьж мэднэ.

Д.ДАГВА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.