Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Галзуу “ГАМП” 54 нас хүрлээ

БЛИЦ:
Нэр: Томас Жей Хэнкс.
Төрсөн он, сар, өдөр: 1956-VII-09-ний 11.17 цаг.
Төрсөн газар: Калифорни мужийн Конкорд.
Гэр бүл: Эхнэр, охин, гурван хүүтэй.
Өндөр: 183 см
Хообий: Бичгийн машин цуглуулах хорхойтой тэрбээр бейсбол тоглох дуртай.
“Cleveland Indians” багийн улаан фэн.
Дотнын анд: Дуучин, хөгжимчин Брюс Спрингстинтэй жаргал, зовлонгоо залуу үеэсээ хуваалцаж, үй зайгүй үерхэх болсон.

Өнөөдөр галзуу Гампын төрсөн өдөр. 54 насны босго алхаж буй тэрбээр эцгийнхээ халамжинд өсчээ. Учир нь таван настайд нь түүний эцэг эх салж, эгч, ахын хамт аавтайгаа үлдсэн байна. Том багаасаа л бие дааж эхэлсэн бөгөөд эрдэнэ шишийн хөөс, самар зарж, “хөөрхөн” орлоготой байсан тухайгаа хуучилсан байдаг. Тэрбээр киноны зураг авах ажиллагаанд оролцох хүсэлдээ хөтлөгдөн Калифорнийн кино урлагийн сургуулиа дүүргэж чадалгүй орхисон гэдэг. ДОХ-ын халдвар авч, нас бардаг нэгэн залуугийн өмгөөлөгчийн
дүрийг “Филадельфи” кинонд амилуулж чадсан нь түүний нэр хүндийг их өсгөсөн гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Тэрхүү дүрээрээ Том 1993 онд “Оскар”-ын эзэн болсон бөгөөд өмгөөлөгч булган сүүлтэй байж, дараа жил нь “Форест Гамп” “Оскар”-ыг зургаагаар нь бөөндөв. Эл бүтээлээс тэрбээр тухайн жилдээ 70 сая долларын орлого олжээ.
АНУ-ын XVI Ерөнхийлөгч Авраам Линкольний садан Том Хэнкс хоёр удаа гэрлэсэн бөгөөд дөрвөн хүүхэдтэй. Түүний анхны эхнэр Саманта Льюис хорт хавдрын улмаас нас барсан юм. Тэд хүү, охинтой байсан.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.