Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголын хамгийн том амьд хөгжмийн наадам Coke’n Beat

Амьд хөгжим сонирхогч залуусын хүсэн хулээж байдаг Coke’n Beat амьд хөгжмийн наадам жилээс жид өргөжсөөр бүтэн жилийн турш үргэлжлэх уралдаант хэлбэрээр явагдахаар болсон билээ. Энэ удаагийн Coke’n Beat нь "од" болохыг хүссэн залуу авъяастнууд руу чиглэж байгаа бөгөөд зохион байгуулагчдын зүгээс олон гайхалтай, нууц авъяастнуудыг нээн илрүүлнэ гэдэгт найдаж байна.
Coke’n Beat 2010  3 дугаар сараас эхэлсэн Coke’n Beat 2010 уралдаан хэдийнээ 4 шатны шалгаруулалтаа явуулж шилдэгийн шилдгүүдээ тодруулж 7-р сарын 13 -нд Төв Цэнгэлдэх хүрээлэнд болох "Coke’n Beat 2010 – Наадмын тоглолт"-ын тайзан дээр гранпри шагналыг гардуулах гэж байна. Шалгарсан хамтлаг олон улсын Asian Beat наадамд эх орноо төлөөлөн оролцох эрхээр шагнагдана. "Coke’n Beat 2010 – Наадмын тоглолт" дээр МУГЖ Зууны манлай дуучин Сараа өөрийн Best of Saraa нэртэй бүрэн хэмжээний амьд тоглолтоо энэхүү үдэш толилуулах юм Fire хамтлаг өөрийн бүрэн хэмжээний амьд тоглолтоо тоглоно, Өмнөх жипүүдийн Coke’n Beat наадмын ялагч Зүгээр л The Lemons хамтлагууд DJ-Өлзий, Моханик хамтлаг урилгаар тоглоно. Та бүхэн нэгэн үдэш нэг тайзан дээрээс амьд хөгжмийн гайхамшигийг мэдрэх болно.
Cokenbeat-2010 наадмын тоглолтын тайзан дээр дэлхийн шилдэг брэндийн дууны тоног төхөөрөмжүүдийг байрлуулна. Уралдааны оролцогч нар өөрийн хөгжимгүй, миний хөгжим шаардлага хангахгүй гэж санаа зоволтгүй. YAMAHA брэндийн гитар, бөмбөр, даралтат хөгжим, Shure брэндийн микрофонууд байрлуулна.
Хөгжмийн зохиолч Д.Пүрэвдоржийн хөгжим, Р.Мөнхсайханы үг Coke’n Beat амьд хөгжмийн наадмын сүлд дуу төрлөө. Шинэ уран бүтээлийг Coke’n Beat-2010 наадмын үдэш шилдэгийн шилдэгүүд хүргэх болно.
Долоон  дүүргийн соёл хариуцсан мэргэжилтнүүдийн судалгаан дээр үндэслэн дүүрэг бүрт эмзэг бүлгийн 50 иргэд нийг 350 иргэдэд Coke’n Beat-2010 амьд хөгжмийн наадмын тоглолтыг үнэ төлбөргүй үзэх эрхийн бичиг гардууллаа.
Билет нь 5000 төгрөгний тасалбар зогсоогоор үзэх, 10000 төгрөгний тасалбар суудалтай гэсэн 2 ангилалтай.
Билет борлуулах цэг
Coke’n Beat 2010 Наадмын тоглолтын билетийг Yamaha Show Room дэлгүүр Сүхбаатарын талбайн зүүн талд Coca cola Cup Land Total Music төв Улсын их дэлгүүр
Миний дэлгүүрийн салбаруудаар тус тус худалдаалж байна. Билет бүрд Coca cola компанийн ундаа дагалдана.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.