Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шилдэг залуус лекц уншина

Барууны орнуудад хөл тавих нь мөрөөдөл мэт байсан цаг саяхан. Тэгвэл энэ сарын 23-нд АНУ болон барууны хөгжингүй орнуудад мэргэжлээрээ ажиллаж байгаа монгол залуус нэгдэж, лекц унших гэж байна.
“Цахим мэдлэг” төрийн бус байгууллагаас зохион байгуулж, Ерөнхийлөгчийн ивээл дор болж байгаа “Гадаадад байгаа монгол мэргэжилтнүүдийн зуны лекц-2010”-т Финландын Аабо академи их сургуулийн эрдэмтэн И.Цэрэн-Онолт, АНУ-ын Миззурийн их сургуулийн ахлах судлаач багш Я.Борчулуун, АНУ-ын Конгрессын номын санд монгол номын мэргэжилтэн, судлаач М.Саруул-Эрдэнэ, “Microsoft” компанид Тэстингийн тэргүүлэгч инженер Л.Бат-Өлзий, “Симко Инкорпорэйтэд” компанид Лотус Нотус Домино хөгжүүлэгч Э.Жагдагдорж нар илтгэл тавина.
Дашрамд дурдахад илтгэгчид компьютерийн шинжлэх ухаан, онлайн сургалт, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй, барууны боловсролын гол үзэл санаа, тог толцоо, бизнесийн болон харилцааны соёл зэрэг сонирхолтой сэдвээр лекц унших юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.