Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Хөсөгтөн”-ий байлдан дагуулал энэ зуунд ч үргэлжилсээр

ҮДБЭЧ-ын “Хөсөгтөн” хамтлаг анхны бие даасан тоглолтоо маргааш чуулгынхаа байранд хийх гэж байгаа. Тус хамтлагийн ахлагч Д.Ариунболдтой өчигдөр 15.40 цагт холбогдлоо.
-Сайн байна уу, Та одоо хаана ямар ажилтай явна вэ?
-Үндэсний их баяр наадамд зориулсан тоглолт болон чуулгынхаа “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолтын бэлтгэлийг хийж байна.
-Тоглолтоо 20.45 цагт хийхээр зарласан байсан. Яагаад энэ цагийг сонгов?
-Манай чуулга өдөр бүр 18.00 цагт тоглолттой байгаа учраас энэ цагийг сонгосон. Тоглолт эхлэхээс цагийн өмнө чуулгынхаа байранд “Монгол зургийн үзэсгэлэн”, “Монгол ардын хөгжмийн зэмсгийн үзэсгэлэн”, далны сийлбэрч Т.Баттогтохын урын сангаар үзэсгэлэн гаргана.
-Анхны тоглолтоороо ямар ямар уран бүтээлийг үзэгчдэд хүргэх вэ?
-Манай хамтлаг этник баллад буюу язгуур урлагийг зөөлөн хэлбэрээр тоглодог. Бид өнгөрсөн хугацаанд нутаг, нутгийн мартагдсан, хуучны ардын дууг шинэчлэн тоглож “Хөсөгтөн” цомог бичүүлсэн. Нар мандахаас жаргах хүртэлх эх нутгийн минь өнцөг булан бүрт байгаа түмнийхээ ардын урлагийг багтаасан цомог гаргах зорилт тавиад, хүслээ гүйцээсэн. Тиймээс хөдөлмөр зарцуулж хийсэн цомгоо үзэгчдэдээ танилцуулахаар энэ тоглолтыг хийж байгаа юм.
-Хамтлагаа яагаад “Хөсөгтөн” гэж нэрлэх болсон бэ?
-Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуайн ярианаас санаа авч энэ нэрийг сонгосон. Хөсөг тэрэгтэй монголчууд хэдэн зууны тэртээ дэлхийн талыг эзэлж явсан. Тэдний байлдан дагуулал энэ зуунд ч үргэлжлэх болно гэсэн бодолтойгоор ингэж нэрлэсэн.

Ж.СОЛОНГО

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.