Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

7346 ширхэг сум хилээр гаргахыг завдав

Гаалийн ерөнхий газраас хил дээр илрүүлсэн зөрчлийн тоог гаргасан байна. Өнгөрсөн онд 16684 кг хаягдал төмөр, 2042 кг тахиа, гахайн мах, өөх, 20610 ширхэг үнэг, хярс, тарвага, чоно, ондатрын арьс,  2951 кг  малын гаралтай түүхий эд, 14901 литр согтууруулах ундаа, 37,6 сая төгрөгийн эм тариа, эмнэлгийн хэрэгсэл, 4542 кг ноолуур, 6,2 кг алт, 7346 ширхэг сум хилээр гаргахыг завдсаныг илрүүлэн хураажээ.  Мөн хилээр оруулж ирсэн хүүхдийн тоглоом болон будагтай чихэр, гялгар уутыг Замын -Үүд дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагчид шалгалт хийж хураасан байна.  Голдуу будагтай резинэн, шаржигнуур тоглоом хураасан аж. Учир нь тус тоглоомын будаг тогтоц муутай, хортой бодис ялгаруулах магадлалтай гэнэ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.