Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Америкт хоёр монгол эмэгтэй машинд дайруулжээ

Америкийн Квинсбери хотод өнгөрсөн ням гаригт автомашины осол болж, Монголын хоёр иргэн хүнд гэмтэл авсан талаар Америкийн хэвлэлээр мэдээлэл гарчээ.

22 настай Д.Уранжаргал, 21 настай Э.Оюун-Эрдэнэ нарын биеийн байдал хүнд байгаа гэнэ. Олбанигийн эмнэлгийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр нэг нь сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа аж.

Манай хоёр иргэн “Mohican Resort Motel”зочид буудалд ажиллаж байсан бөгөөд ажлаа тараад явж байхад нь 35 настай Нуньес гэгч явган хүний зам руу дайран орж, мөргөжээ.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр Нуньес хар тамхи татсан байж магадгүй байгаа аж. “Mohican Resort Motel”- ийн захирагч Девид Страк “Монголын хоёр эмэгтэй манайд ажиллаж байсан.

Бид харамсаж шоконд ороод байна” гэж ярьжээ.

М.Сугараа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.