Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дуу чимээ ямар таашаал өгдөг вэ?

Хүний дуу хоолой секс өдөөмжид хөгжмөөс ч хүчтэй нөлөө үзүүлдэг гэж Оросын секс суллаач, анагаах ухааны доктор Сергей Агарков бичжээ.

Таны дуу хоолой хэн нэг хүнтэй танилцахад шийдвэрлэх ач холбогдолтой байдаг. Алив хүний тухай эхний сэтгэгдлийн 38 хувь нь түүний дуу хоолойны өнгөнөөс шалтгаалдгийг судалгаа харуулсан хэмээн "ДУУ хоолойны засаглал" ном зохиогч Жоан Кенлн бичсэн байдаг.

Нэлээд хэдэн зар сурталчилгаанд дуу оруулсан энэ хүн дуу хоолойгоо аятайхан болгох талаар бүхэл бүтэн систем боловсруулсан ажээ.

Түүнээс гадна XVII зуунд амьдарч байсан Италийн нэрт дуучин Александро Страделлагийн дууг шүтэн биширсэн нэг хатагтай түүний төлөө нөхөө "хаяхаар" шийджээ.

Үүнд өширхсөн нөхөр нь концерт тарсны   дараа    мөнөөх   дуучны    амийг
хөнөөлгөхөөр тсатр руу хөлснии апуурчдыг явуулсан байна.

Гэтэл Страдсллагпйн дуу хоолойг бишрэн хүндэггэсэн алуурчид дуучныг алаагүйгээр барахгүй эхнэртээ хаягдсан мөнөөх эр амийг нь хорлох гэж байгаа тухай түүнд сануулсан гэдэг.

Мөн эм хөөндэй эрэгчнийхээ ямар ч эргэлзээгүй хоолойных нь сайхныг ШИНЖИН байж сонгон авдаг тухай шувуу судлаач эрдэмтэд тайлбарладаг ажээ.

Энэ нь эм хөөндэйн саваагүй сониуч зангийнх нь бус, харин сайхан дуу хоолойтой хөөндэйгөөс эрүүл саруул, амьдрах чадвар сайтай үр төл төрдөгт л хамаг учир оршдог гэнэ.

Харин хүмүүс ямар нэг шалтгаанаар сексийн таашаалаа илэрхийлэхгүй байх нь олонтаа. Бас юу хүсэж байгаагаа, ер нь юу гэж асуухаа мэдэхгүй байх нь элбэг. Энэ талаар сэтгэл судлаачид хэд хэдэн энгийн зүйлийг зөвлөж байна.

1.    Нэг нэгнийхээ зүрхний цохилтын хэм, амьсгал, уухилахыг буү алд. Сексийн эл уриалаг байдал хүсэл тачаалыг асаах увидастай.
2.    Орон дотроо ярилцах урлагт суралцах хэрэгтэй. Эр хүн сэрэл хөдөлгөх санаачилгыг гартаа авах ёстой. Юу хүсэж байгаагаа, яах гэж байгаагаа сэтгэл хөдөлгөм өнгө аясаар хэлж ярьж чаддаг бай гэсэн үг.
3.    Эхнэр /нөхөр/-ийнхөө хийж гүйцэтгэж байгаа зүйл аятайхан болж байгааг дуу чимээгээр бие биедээ ойлгуул.
4.     Дур тавих үедээ чимээгүй байх хэрэггүй. Уртаар амьсгаа авч, эсвэл хашхирч болно.

Их секс-урт амьдрал
Тайландчууд ингэж ярьдаг аж. Амьдралынхаа туршид байнга бэлгийн харьцаатай байсан ахимаг насны хүмүүс. тиймгүй байсаар хариг настайгаа золгогчдоос дунджаар долоон жил илүү насалдгийг Австрийн нэгэн ахмад настнуудын суудаг газарт хийсэн судалгаа нотолжээ.

Тэдгээр чалхтай "хөгшид" наад зax нь эм маш бага уудаг гэнэ.

Гэрэл гэгээтэй үеийг сонго

Гэрэл гэгээтэй үед эрэгчин үр 25 хувийн идэвхтэй байдаг гэж Францын үр хөврөл судлаачид нотолжээ. Энэ үед солонгын улаан хэсгийн фотон бүсгүй хүний хэвлийд нэвтрэн орж улмаар түүний бие дэх эр бэлгийн эсийг хөөргөддөг баина.

Эрдэмтэд бас эм сармагчин хоногийн гэрэл гэгээтэй үед секс хийхийг илүүтэй эрхэмлэдгээрээ бүсгүй хүнээс ялгаатай байдаг хэмээн ярьжээ.

Ням гариг сэтгүүл

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.