Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-ын гишүүдэд амрахыг хориглоно

УИХ-ын хаврын чуулган нөгөөдөр өндөр лөх гэж байна. Үндэсний их баяр наадмаар ард олон гурав хоног цэнгэснээр түшээд зуны амралтынхаа ээлжийг эдэлж эхэлдэг уламжлалтай. Ажлын ачаалал ихтэй багш нар зун хоёр сар амардаг нь хугацааны хувьд хамгийн уртад тооцогддог байв.

Байнгын ажиллагаатай Парламент үүсэн байгуулагдсанаар Монгол Улс оюуны хүчир хөдөлмөрт “нухлагдан”, багш нараас илүү ядарч сульддаг 76 хүнтэй болсон билээ. УИХ-ын эрхэм түшээдийн зуны амралт гурван сар үргэлжилдэг бөгөөд үүгээрээ дээд амжилт тогтоогоод байгаа юм.

Амрахаар явж байгаа хүнд “Сайхан амраад ирээрэй” гэж ерөөдөг ёсон бий л дээ. Гэхдээ УИХ-ын гишүүдээс амралт зугаалга асуухын өмнө хаврын чуулганаар хийхээр төлөвлөсөн ажлаа амжуулсан эсэхийг нь сануулах шаардлага гарав.


УИХ-ын дарга энэ оны гуравдугаар сард захирамж гаргаж хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтооход 27 дэс бүхий 29 хуулийн төсөл жагссан байв. Өнөөдрийн байдлаар УИХ 10 хуулийн төслийг баталж төлөвлөсөн ажлынхаа дөнгөж 34 хувийг л амжуулаад байна.

Үлдсэн 19 асуудлаас дөрвийг нь одоо ид хэлэлцэж байгаа юм. УИХ-ын Байнгын хороод өчигдрөөс 2010 оны намрын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийн жагсаалтыг хэлэлцэж эхэллээ. Тэд амрахаар завдаж байгаа нь энэ. Өмнөх ажлаа дуусгаагүй хүмүүс амарч болдог юм болов уу. Багш нар заах ёстой хичээлээ дуусгаж, сурагчид сурсан мэдсэнээ шалгуулж гүйцсэн тул амарч буй.

Харин 34 хувийн гүйцэтгэлтэйгээр ажлаа завсарлахаар завдаж суугаа УИХын гишүүдэд амрахыг хориглох ёстой санагдана. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад хаврын чуулганаар хэлэлцэх байсан ч залхуу 76- гийн харж ч амжаагүй зургаан хуулийн төсөл шилжжээ. Энэ нь улирч буй хугацаанд тэдний хийхээр төлөвлөж байсан ажлын 21 хувь болж байна.

Тэдэнд үнэхээр амарч хэвтэх эрх бий гэж үү, таминь ээ? Хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн ч УИХ-ын гишүүдийн саналаар жагсаалтаас хасагдсан хууль, тогтоолын төслүүдийг дор жагсаалаа. “Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хадгаламж, зээлийн хоршооны тухай, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хоршооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай”.

“УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүний өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай”.

“Монгол Улсын Ерөнхий лөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай” хэмээн УИХ тогтоожээ



ХАВРЫН ЧУУЛГАН
1. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай  хуулийн төсөл; (баталсан)
2. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний  тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга); (баталсан)

3. Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
4. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл; (баталсан)
5. Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай;
6. ”Монгол мал” үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;(баталсан)
7. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
8. Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга); (баталсан)
9. ”Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; (баталсан)
10. “Монгол Улсын Төмөр замын хөгжлийн стратегийн нэгдсэн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; (баталсан)

11. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай болон Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслүүд (шинэчилсэн найруулга);
12. “Газрын тосны нөөц бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
13. “Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах боловсролын салбарын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; (баталсан)
14. Цагдаагийн байгууллагын тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга);

15. Дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга);
16. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төсөл;
17. “Монгол Улсын 2009 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
18. “Төсвийн хүрээний мэдэгдлийг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
19. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
2006 Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл;
21. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төсөл;
22. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга); (баталсан)
23. Нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга);
24. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн төсөл;
25. “Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
26. ”Ус” үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; (баталсан)
27. Монгол Улсын Эрүүгийн (төрөлжсөн) хуулийн төсөл (шинэчилсэн найруулга);


НАМРЫН ЧУУЛГАН

1/ Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулийн төсөл;

2/ Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төсөл;

3/ Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төсөл;

4/ “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их хурлын тогтоолын төсөл;

5/ Цагдаагийн байгууллагын тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга); (хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллын 14-өөс шилжив)

6/ Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төсөл; (16)

7/ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга);

8/ Нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга); (23)

9/ Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга);

10/ Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай, Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл; (11)

11/ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл; (20)

12/ Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга);

13/ Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга);

14/ Орон нутгийн санал асуулгын тухай хуулийн төсөл;

15/ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга);

16/ Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга);

17/ Хүнсний тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга);

18/ Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төсөл; (21)

19/ Бэлчээрийн тухай хуулийн төсөл;

20/ Инновацийн тухай хуулийн төсөл;

21/ Нийгмийн даатгалын тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга);

22/ Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл;

23/ Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл;

24/ Ашгийн бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл;

25/ Авто тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл;

26/ Иргэний нисэхийн осол, зөрчлийг шинжлэн шалгах тухай хуулийн төсөл;

27/ Газрын тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга);

28/ Газрын төлбөрийн тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга);

29/ Геодези, зураг зүйн тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга);

30/ Газрын кадастрын тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга);

31/ Иргэний нисэхийн тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга);

32/ Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга);

33/ Газрын тосны тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга);

34/ Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга);

35/ Өмгөөллийн тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга);

36/ “Нүүрс хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

37/ Монгол Улсын төрийн цэргийн бодлогын үндэс батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.