Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бронислав Коморовский Польшийн шинэ Ерөнхийлөгч

Польшийн эрх баригч “Иргэний индэр” намаас нэр дэвшсэн Сеймийн дарга Бронислав Коморовский Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн явцад төрийн тэргүүнээр сонгогдсон тухай Улсын сонгуулийн комиссын дарга Стефан Яворский өчигдөр сэтгүүлчдэд мэдээлжээ. Сонгуулийн бүх хэсгийн саналын хуудсыг тоолоход нийт сонгогчийн 53.1 хувь нь Коморовскийн төлөө санал өгч, 46.99 хувь нь “Эрх зүй, шударга ёс” намын тэргүүн Ярослав Качиньскийг дэмжсэн дүн гарчээ. “Энэ бол эцсийн дүн” гэж Яворский хэлсэн байна. Хэдийгээр амралтын улирал байсан ч гэсэн Польшид сонгогчдын ирц 55.31 хувьтай байжээ.
Бронислав Коморовский 1952 оны дөрөвдүгээр сарын 4-нд Польшийн өмнө зүгийн Оборники-Сленск тосгонд язгууртан Зигмунд Коморовскийн гэр бүлд төржээ.
Коморовский дунд сургуулийн сурагч байхдаа л тэрс үзэлтнүүдийн зүг татагдаж, 1968 оноос цуглаануудад оролцож эхэлсэн бөгөөд 1971 онд коммунизмын эсрэг
үйл ажиллагаа явуулсан хэргээр анх удаа баривчлагдаж байжээ. Бронислав 1977 онд Варшавын их сургуулийн түүхийн ангийг төгссөн байна. 1977-1980 онд “Slowo Powszechne” хэвлэлийн газарт сэтгүүлчээр ажиллажээ.
1979 онд Коморовский их сургуулийн найзуудынхаа хамт “Түүхийн болон утга зохиолын номын сан” нэртэй хараат бус хэвлэлийн газар байгуулж, Варшав хотын томоохон их, дээд сургуульд хориглосон ном зохиол нууцаар идэвхтэй тараах болжээ. Түүнээс гадна тэрс үзэлтнүүдийн нэрд гарсан байгууллага болох Хүний хийгээд иргэдийн эрхийг хамгаалах хөдөлгөөнд элссэн байна.
Б. Коморовский католик шашин шүтдэг. Гэргийг нь Анна Дембовская гэдэг. Тэд София Александр, Тадеуш Ян, Мария Анна, Петр Зигмунд, Елизавета Ядвиг гэдэг таван хүүхэдтэй юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.