Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ИХ БРИТАНИЙН ХАТАН ХААН НҮБ-ЫН ТӨВ БАЙРТ ҮГ ХЭЛЛЭЭ

Их Британийн Хатан хаан II Елизавета өчигдөр бараг хагас зуун жилийн дараа анх удаа Нью-Йорк дахь НҮБ-ын индрээс олон улсын байдлын талаар үг хэллээ. Тэрбээр Хатан хааны сэнтийд заларснаасаа хойш хоёр дахь удаагаа тэнд үг хэлсэн нь энэ юм.

1957 онд II Елизавета АНУ-д айлчлах үеэрээ анх удаа үг хэлжээ. Тэгэхэд Хатан хаан НҮБ оршин тогтох зайлшгүй шаардлагатайг цохон тэмдэглээд Дэлхийн хамтын нийгэмлэг дүрэмд заасан зорилтоо биелүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлж байжээ. Хатан хаан Ист-Риверийн эрэгт Нэгдсэн Вант улсын тэргүүн төдийгүй Канадаас авахуулаад Австралийг хүртэл НҮБ-ын гишүүн 15 орны өмнөөс үг хэлжээ. Хатан хаан тэдгээр улс орны тэргүүн гэж явдаг юм. Хатан хаан глобал хэтийн төлөвийн талаар ярих болно. Тэрбээр НҮБ-ын индрээс хамгийн сүүлд үг хэлсэн тэр үеэс хойш дэлхий дахинаа гарсан өөрчлөлт, өнөөдөр дэлхий нийтийн тулгамдаж буй асуудлуудад анхаарал хандуулна гэж НҮБ-д суугаа Британийн төлөөлөгч Харриет Кросс өмнө нь сэтгүүлчдэд мэдээлж байжээ.

Өнгөрсөн долоо хоногт Их Британийн эвслийн Засгийн газар өөрчлөн шинэчилсэн гадаад бодлогоо нийтэд ил болгосон. Уг бодлого гол нь дэлхийн өнцөг булан бүрт түргэн хөгжиж буй улс орнуудын улам бүр өсөн нэмэгдэж байгаа нөлөөг тооцон үзсэний үндсэнд олон туйлт дипломат үйл ажиллагаа явуулахад чиглэж буй юм. Их Британи улс түүнээс гадна НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг ямагт өөрчлөн шинэчлэх, түүний бүрэлдэхүүнд шинэ байнгын гишүүдийг оруулахын төлөө байдаг.

II Елизавета, түүний нөхөр Эдинбургийн хунтайж Филипп нар 2001 оны есдүгээр сарын 11-ний аймшигт халдлага болсон газрын суурин дээр босгосон дурсгалын цогцолборт зочилж, Нью-Йоркт болсон гэмт халдлагын үед амь үрэгдсэн Британийн 67 иргэний дурсгалд зориулж доод Манхэттений Нановер-гарденст тусгайлан байгуулсан дурсгалын цэцэрлэг нээх ёслолд оролцжээ.

Б. БУЯНЦОГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.