Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АНУ-ын цэргийн ангиуд зун Иракийг орхин гарах уу

АНУ-ын цэргийн ангийн зарим хэсэг энэ зун Иракийг орхин гарна. Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн ням гаригт Тусгаар тогтнолын өдрөөр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ ингэж мэдэгджээ.

Тэрбээр “Трумэний тагт” дээр гарч америкчуудад Тусгаар тогтнолын өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

“АНУ төлөвлөсөн цаг хугацаанд яв цав нийцүүлэн Ирак дахь цэргийн ажиллагааг энэ зун дуусгах бодолтой байна” гэж Обама цохон тэмдэглэжээ. Ерөнхийлөгч өөрийнх нь урилгыг хүлээн авч Вашингтон дахь өргөөнд нь хүрэлцэн ирсэн Америкийн цэргийн албан хаагчдад өмнөө тавьсан зорилтоо амжиллтай биелүүлж байгаад нь талархал илэрхийлсэн байна.

Харин Бүгд Найрамдах Нам Барак Обамаг шүүмжилж, сенатч Жон Маккейн, Линдси Грэм нар Америкийн Эй-би-си телевизийн сувагт ярилцлага өгөхдөө Цагаан ордны тэргүүний төлөвлөгөө алдаатай байна, түүний улмаас “Аль-Кайда”, “Талибан” хөдөлгөөний хэт даврагсад идэвхжих аюултай гээд Америкийн командлалын төлөөлөгчид бүс нутаг дахь үйл ажиллагаагаа Обамагийн засаг захиргааныхны төлөвлөж буй цэрэг гаргах цаг хугацаатай бус, Афганистаны бодит нөхцөл байдалтай уялдуулах ёстой гэжээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.