Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

КОМОРОВСКИЙ ЯЛЖ ЯВНА

Эрх баригч “Иргэний индэр” намаас нэр дэвшсэн Сеймийн дарга Бронислав Коморовский Польшийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны сонгуульд одоогоор ялж явна. Сонгуулийн хэсгийн 95.01 хувийн саналын хуудсыг тоолоход сонгогчдын 52.63 хувь нь Б.Коморовскийн төлөө санал өгч, 47.3 хувь нь Ярослав Качиньскийг дэмжсэн дүн гарч буйтухай сонгуулийн комисс мэдээлжээ.
Сонгуулийн нэгдүгээр шатанд арван нэр дэвшигч өрсөлдсөн боловч тэдний хэн нь ч тавин хувийн санал авч чадаагүй бөгөөд хамгийн олон санал авсан Б. Коморовский, Я.Качиньский нар хоёрдугаар шатны сонгуульд оролцсон юм.
Сонгуулийн урьдчилсан дүн гарсан даруйд Я. Качиньский өрсөлдөгчдөө баяр хүргэжээ. “Би тогтож ирсэн уламжлалаас эхлэх ёстой. Тиймээс Б.Коморовскийд баяр хүргэе. Мөн энэ сонгуульд оролцсон бүх хүнд, юуны түрүүнд намайг дэмжиж саналаа өгсөн сонгогчдод би талархал илэрхийлэхийг хүсэж байна” гэж тэрбээр хэлжээ.

Б. БУЯНЦОГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.