Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Захиргааны хэрэг өмнөх оноос 30 хувиар өсчээ.

Захиргааны хэргийн шүүхүүд өнгөрсөн онд 1739  нэхэмжлэл, гомдол хүлээн авч, 422 нэхэмжлэлийг харьяаллын дагуу шилжүүлж, 1074 хэргийг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 30 хувиар өсчээ.
Нийт хэрэгт газрын маргаан 21.2, төрийн албаны тухай хуультай холбоотой 18.3, татварынх 8.1, сонгуультай холбоотой 6.4, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийнх 6.6, ашигт малтмалтай холбоотой маргаан 5.7, тендерийнх 3.2, төрийн болон орон нутгийн өмчийн тухай маргаан 0.9, бусад маргаан 29.6 хувийг эзэлж байна. 
Хянан шийдвэрлэсэн захиргааны хэрэг Улаанбаатар хот, Архангай, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Баян-Өлгий, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Өвөрхангай, Ховд, Булган, Завхан, Дорноговь аймагт 4,2-11,3 дахин нэмэгдэж, Төв, Дундговь, Говь-Алтай, Өмнөговь, Дорнод, Увс аймагт 6,5-60 хувиар буурчээ.
 
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.