Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Том оврын автобусны жолооч нарыг ч анхаарна

Нийслэлийн төв замаар явах бага оврын автобусны хөдөлгөөнийг хязгаарласан захирамж гараад багагүй хугацаа өнгөрч байна. Офицеруудын ордноос 25 дугаар эмийн сангийн уулзвар, Энхтайвны гүүрнээс Төв шуудангийн уулзвар, Саппорогоос III IV хорооллын эцэс, I хорооллын 32 дугаар байрны өмнөх гарц хүртэл микронуудын хөдөлгөөнийг хориглосонтой холбоотойгоор Замын цагдаагийн газраас гудамж замд байнга хяналт тавьж, энэ шийдвэрийг зөрчиж байгаа жолооч нарт арга хэмжээ авч байгаа.

Энэ талаар ЗЦГ-ын ОНХА-ны байцаагч, дэслэгч Б.Лхагважаргалаас тодруулахад “Микроавтобусны хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэр Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга хамтран гаргасан. Үүнийг
зөрчиж байгаа жолооч нар бий. Тэдэнд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу 30 хүртэл мянган төгрөгөөр торгож байна. Удаа дараа зөрчвөл эрхийг нь зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасна. Мөн том оврын автобусны жолооч нартай холбоотой гомдол манайд нэлээд ирдэг. Иймд тэдэнд чиглэсэн арга хэмжээг явуулж эхэлсэн” гэв.

Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.