Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОХУ-тай өрийн асуудал байхгүй гэдгийг Н.Алтанхуяг нотлов

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Сангийн дэд сайд Д.В.Панкинийг өнгөрсөн баасан гаригт хүлээн авч уулзжээ. Уулзалтаар хоёр улсын хооронд өнөөг хүртэл маргаантай хэвээр байгаа “Монголросцветмет” нэгдэлтэй холбоотой өрийн асуудлыг хөндөж ярилцсан байна. Монгол Улс 2003 оны “Их өр”-ийн зохицуулалтын хүрээнд “Монголросцветмет”-ийн өрийн асуу дал эцэслэн шийдэгдсэн гэсэн байр суурьтай байгаагаа Тэргүүн шадар сайд илэрхийлжээ.

Харин тухайн цаг үед шийдэгдсэн өрийн асуудлыг шинэ цаг үеийн харилцааны асуудалтай хольж, багцалж шийдвэрлэх боломжгүй тул хоёр улсын цаашдын хамтын ажиллагаа, уул уурхайн асуудлыг тусад нь ярилцах нь зүйтэй гэж Н.Алтанхуяг тэмдэглэсэн байна. Уулзалтаар хуучин Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлийн (СЭВ) хүрээнд байгуулагдсан ОХУ-ын “Международный банк экономических связи” (МБЭС), “Международный инвестиционный банк” (МИБ)-ийг нэгтгэх, өөрчлөн байгуулахтай холбоотой асуудлаар санал гаргаж, дэмжлэг үзүүлэх асуудлаар ОХУ-ын Сангийн дэд сайд хүсэлт тавьсныг Монголын тал дэмжих боломжтой гэж мэдэгджээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.