Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гурвалжингийн гүүрийн засварын явц сайн байна

    Нийслэлийн төв болон хойд хэсгийг өмнөдтэй холбосон замын ачааллыг үүрдэг хоёр гол гүүрийн нэг их засварт ороод байгаа. Өнгөрсөн 5 дугаар сарын нэгнээс хөдөлгөөнийг нь хааж эхлүүлсэн Гурвалжингийн гүүрний их засварын ажилтай хотын дарга өнгөрсөн бямба гаригт танилцаад, засварын ажлын явцыг сайн байна гэж дүгнэлээ. Их засварын ажлыг гүйцэтгэж буй “НКВ” хэмээх өмнөд хөршийн 100 хувийн хөрөнгө оруулалттай компани гүүрэнд шаардлагатай 96 дамнуургаас 64-ыг цутгаж бэлэн болгон, 32-ыг нь солиод байна. Нэг талын урсгал нь 11 метрийн өргөнтэй, явган хүний 1,5 өргөн зам бүхий энэхүү гүүрийн их засварыг 8 дугаар сарын 25 гэхэд бүрэн дуусгаж ашиглалтад оруулах юм. Хотын дарга гүүрний засварын ажлын явц урагштай өрнөж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, зөвхөн гүүр, түүнийг холбосон авто замуудын ажил төдийгүй хоёр урсгалыг тусгаарласан замын дундах хэсгийг ч зүлэгжүүлж, иж бүрнээр нь, иргэдийн сэтгэлийг татахуйцаар хийхийг зөвлөсөн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.