Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Сүрэнхорын хэргийг энэ сарын 16-нд хэлэлцэнэ

ҮХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорыг баривчилж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаснаас хойш дөрвөн сарын хугацаа өнгөрч байна. Түүнд холбогдох хэргийг УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж, Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хянаад тус дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм.

Түүнд бусдыг залилан мэхэлсэн, мөн албан тушаалын байдлаа ашиглан төсвийн хөрөнгө завшсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн. Д.Сүрэнхорын төсвийн хөрөнгө завшсан үйлдэл нь 2009 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарах магадлалтай, харин бусдыг залилан мэхэлсэн үйлдэл нь уг хуульд хамаарахгүй гэдгийг эх сурвалжууд нотолж буй.

Гэхдээ хуулийн үйлчлэлд хамрагдах эсэхийг шүүх хурал болох үед шийдвэрлэх гэнэ. Сүхбаатар дүүргийн шүүх Д.Сүрэнхорд холбогдох хэрэгтэй танилцаж байгаа бөгөөд уг хэргийг наадмын дараа буюу долдугаар сарын 16-нд хэлэлцэхээр төлөвлөж буй аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.