Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тони Блэйр Эрх чөлөөний Энэ оны аравдугаар сард Орос медаль гардана

Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйрийг АНУын Үндсэн хуулийн төвөөс гардуулдаг Эрх чөлөөний медалиар шагнахаар болжээ. Шагналыг тус төвийн ивээн тэтгэгчдийн зөвлөлийн тэргүүн, Америкийн Ерөнхийлөгч асан Билл Клинтон энэ сарын 13-нд түүнд гардуулах юм байна. Төвийн хэвлэлийн албаны мэдээнд дурдсанаас үзвэл улс төрийн хэд хэдэн мөргөлдөөнийг шийдвэрлэхэд хүч чармайлт гаргасныг нь үнэлж Т.Блэйрт уг нэр хүндтэй шагналыг олгож буй ажээ.

Т.Блэйр Их Британийн Ерөнхий сайдын суудлыг өгснийхөө дараа Израиль, Палестиний харилцааны асуудлыг зохицуулах үүрэгтэй Дөрвөлийн тусгай элчээр ажилласан юм. Медалийг 70 мянган фунт стерлинг дагадаг. Энэ мөнгө түүний эрхэлдэг буяны санд орох тухай Блэйрийн хэвлэлийн алба мэдээлжээ. П о л ь ш и й н Ерөнхийлөгч Лех Валенса, Ирландын “U2” рок хамтлагийн ахлагч Боно, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Нельсон Мандела, Украины Төрийн тэргүүн Виктор Ющенко, Оросын Ерөнхийлөгч Михаил Горбачев нар дээрх нэр хүндтэй шагналын эзэн болж байжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.