Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХАМАС-ын удирдагчийн хүү АНУ-д орогнох болжээ

Иордан голын баруун эрэгт Израилын тагнуулын албатай хамтран ажиллаж байсан ХАМАС хөдөлгөөний тэргүүн Шейх Хасан Юсефийн хүү Мосаб Хасан Юсефд АНУ-д оршин суух орогнол олгосон тухай АР уламжиллаа. Бага Юсефийг террорист хэмээн сэжиглэж 2009 онд Америкт үлдэхийг нь Үндэсний аюулгүй байдлын яам эсэргүүцэж байсан боловч түүнд орогнол олгох асуудлыг хэлэлцсэн шүүхийн хуралдаан Сан-Диегод ердөө 15 минут болжээ.
Мосаф хамтран ажиллаж байсан хүмүүсийнхээ мөрдлөгөөс дайжиж 2007 оноос хойш АНУ-д оршин сууж буй юм. Тэрбээр 1997 онд ХАМАС-ын удирдлагатай ойр дотно харилцаатай байхдаа Израилын Нийтийн аюулгүй байдлын алба (ШАБАК)-тай хамтран ажиллаж байжээ. Мөн христийн шашинд орсон байна. Израилын тусгай албад түүний тусламжтайгаар ХАМАС-ын дээд тушаалын хэд хэдэн гишүүнийг баривчилж, цөөнгүй алан хядах ажиллагаанаас сэргийлж чадсан тухай мэдээ байдаг юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.