Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэлхийн нэрт эдийн засагч Монголд айлчилна

Швейцарийн Лозанна хотод төвтэй Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн тэргүүн бөгөөд үүсгэн байгуулагч, нэрт эрдэмтэн, профессор С.Гарелли энэ сарын 5-нд манай оронд айлчлах гэж байна.
Ноён Стефан Гарелли нь төр-эдийн засгийн шинжлэх ухааны нэн шинэ салбар болох Өрсөлдөх чадварын онолыг үндэслэгчийн нэг бөгөөд тус чиглэлээр тасралтгүй 25 жил судалгаа хийсэн дэлхийд нэртэй эрдэмтэн юм. 1989 онд Дэлхийн өрсөлдөх чадварын төвийг үүсгэн байгуулахаасаа өмнө тэрбээр Дэлхийн эдийн засгийн форум буюу Давосын чуулга уулзалтын удирдлагын багт олон жил ажиллаж, хувийн секторын өрсөлдөх чадварын талаар зэгсэн туршлага хуримтлуулжээ.
Түүний тэргүүлдэг Дэлхийн өрсөлдөх чадварын төв нь 22 дахь жилдээ улс орнуудын өрсөлдөх чадварын тайланг нийтлүүлээд байна. Тус тайланд хөгжингүй 58 орныг шигшин багтааж, нийт 350 орчим үзүүлэлтээр хөгжлийн түвшинг нь харьцуулан эрэмбэлдэг. Ирээдүйд мандан бадрах эсвэл уруудан доройтож болох хөгжлийн эгзэгтэй үе дээрээ буй Монгол Улсыг тухайн тайланд багтаах тухай Санамж бичигт айлчлалын үеэр гарын үсэг зурах юм байна.
Монголд саатах ганцхан хоногийн хугацаандаа тэрбээр “Өрсөлдөх чадвар ба түүний 10 алтан зарчим” сэдвээр лекц уншиж, Ерөнхий сайдтай уулзах юм. Дашрамд дурдахад, ноён Гарелли Монголд айлчилсны дараа БНСУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад зочлох аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.