Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Х.Клинтон Дорнод Европ, Кавказаар аялж байна

Ану-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон энэ сарын 1-5-нд украин, Польш, Азербайжан, Армен, Гүржид зочилно. Тэрбээр Киевт украины Ерөнхийлөгч Виктор Янукович, хэргийн сайд Константин Грищенкотой уулзаж, Ану-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байде-ны өнгөрсөн онд айлчлах үеэр үүсгэн байгуулсан Америк-комиссын хуралдаанд оролцож, Киевийн Политехникийн дээд сургуульд хүний эрхийн асуудлаар үг хэлнэ.

Ану украинтай өргөн харилцаатай байдаг. Төрийн нарийн бичгийн дарга дээрх асуудлаас гадна эдийн засаг, эрчим хүч, аюулгүй байдлын хүрээнд хамтран ажиллах, ардчиллыг хөгжүүлэх талаар ярилцана гэж орлогч нь хэлжээ.
Энэ сарын 3-нд Польшийн Краковт Х.Клинтон “Ардчиллын хамтын нийгэмлэг” байгууллагын арван жилийн ойд оролцох аж. Энэ байгууллагыг Ану-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Мадлен Олбрайт Польшийн төлөөлөгчидтэй хамтарч үүсгэн байгуулсан юм. Төрийн нарийн бичгийн дарга мөн Польшийн хэргийн сайд Радослав Сикорскитэй хоёр талын уулзалт хийх юм байна. Тэд Афганистан, Иран, Европын аюулгүй байдал, эдийн засаг, эрчим хүчний асуудлаар ярилцах байх гэж орлогч Филипп нь хэлжээ. Дэлхийн Хоёрдугаар дайны жилүүдэд Германы үйлдвэрлэл эрхлэгч оскар Шиндлер хэдэн зуун жүүд хүнийг үхлийн аюулаас аварсан. Х. Клинтон түүний музейд мөн зочлох юм байна.

Долдугаар сарын 4-нд Бакуг зорьж Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Гадаад хэргийн сайд Эльмар Мамедьяртай уулзах аж. Энд залуучуудтай уулзаж, хэвлэлийн эрх чөлөөний талаар ярилцах боломж гарна гэж гордон хэлжээ.
Х.Клинтон мөн өдөр Ереванд бууж, Армений Ерөнхийлөгч, хэргийн сайдтай уулзаж, хүний эрх, ардчиллыг хөгжүүлэх, хэвлэлийн эрх чөлөөг хангах асуудлаар ярилцах ажээ.
Ану-ын Төрийн нарийн бичгийн дарга долдугаар сарын 5-нд Тбилист хүрэлцэн очиж үржийн Ерөнхийлөгч, хэргийн сайд, улс төрийн сөрөг хүчний төлөөлөгчид болон иргэний нийгэм, эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзах юм байна.

 Б. БуЯнцог

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.