Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Х.Клинтон Украинд зочилж Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийж, сөргөлдөгчтэй нь уулзана

Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон өнөөдөр Украинд айлчлалаар ирж, тус улсын Ерөнхийлөгч Виктор Януковичтэй хэлэлцээ хийж, Ерөнхий сайд асан Юлия Тимошенкотой уулзана. Тэрбээр Төрийн нарийн бичгийн дарга болсноосоо хойш  Украинд анх удаагаа айлчилж байна. Өмнө нь АНУ-ын тэргүүн хатагтайн хувьд хоёр удаа, сенатч байхдаа нэг удаа тус улсад зочилжээ.
Хоёр орны хоорондын стратегийн түншлэлийн асуудал энэ удаагийн уулзалтын анхаарлын төвд байх болно гэж Америкийн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Филипп Гордон сэтгүүлчдэд танилцуулжээ.

Тэрбээр бас “Саяхан Вашингтонд цөмийн аюулгүй байдлын асуудлаар болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч В.Янукович, Б.Обама нар уулзаж ярилцсан. Тэгэхэд Украины төрийн тэргүүн дээд түвшинд баяжуулсан бүх ураныг нутаг дэвсгэрээсээ гаргах тухай зарласан. Энэ бол дэлхий дахиныг цөмийн терроризмын аюул заналаас ангижруулахад чиглэсэн хүч чармайлтын маш чухам алхам юм” хэмээн онцолжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.