Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ДБЭТ “Трубадур”, “Чойжид дагина”-аар хөшгөө хаана

Дуурь бүжгийн эрдмийн театрын энэ жилийн хамгийн сүүлчийн тоглолт ирэх амралтын өдрүүдэд болно. Ж.Вердийн “Трубадур” дуурь, Э.Чойдогийн “Чойжид дагина” бүжгэн жүжгээр үзвэрийн хаалтаа хийх юм байна.

“Трубадур”-т ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчин Б.Цэцгээ, Ц.Баттөр, Ч.Түмэндэмбэрэл нар гоцолно. “Чойжид дагина” бүжгэн жүжгийн Чойжид дагинад Г.Цолмон, бурхны элчид М.Од, эрлэг номун хааны элчид Х.Мөнгөнхөлөг нар гоцлох юм байна. Эл бүжгэн жүжиг 36 настай Чойжид бүсгүй өвчиндөө шаналан бурхнаас аврал гуйж байгаагаар эхэлдэг. Бурхан түүний гуйлтыг биелүүлэн биеийг нь илааршуулдаг ч удалгүй насан эцэслэдэг.

Түүнийг эрлэгийн болон бурхны элч булаацалдаж эцэст нь Чойжид хэмээн дагинын дүрд хувилгаснаар бүжгэн жүжиг өрнөнө. Чойжид дагиныг тамын оронд аваачиж, нүгэл хийсэн хүмүүсийн зовлон шаналлыг үзүүлсний дараа бурхны оронд зочлуулж аз жаргал, баяр баясгаланг мэдрүүлээд буян нүглийн ялгааг хүн төрөлхтөнд таниулахыг захин эх дэлхийд нь буцаадаг.
Хүний амьдралын сайн муугийн ялгааг харуулсан энэ жүжгийг анх манай тайзнаа 2005 онд тоглож байжээ.

Ж.СЭЛЭНГЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.