Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АТГ-ын хоёр хэлтсийн даргын өрөөнд нэгжлэг хийжээ

Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас ажлын хэсэг гарч АТГ-ын дарга, тэргүүн комиссар Ч.Сангарагчаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Тус Ажлын хэсгийнхэн өнгөрсөн мягмар гаригийн үдээс хойш АТГ-ын гол хоёр хэлтэс болох Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Амарбат, хөрөнгө орлогын мэдүүлэг бүртгэж шалгах чиг үүрэг бүхий Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан нарын өрөөнд нэгжлэг хийжээ.

Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас Ч.Сангарагчааг ажилтнуудаа тагнаж чагнасан, Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн хэмээн буруутгаж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан нэгжлэг хийсэн талаар тус албаны эх сурвалж мэдээлсэн юм.

Дээрх хоёр хүний өрөөнд нэгжлэг хийхдээ Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын даргаас зөвшөөрөл авах ёстой байдаг бөгөөд өнгөрсөн даваа гаригт нэгжлэг хийх гэсэн ч Ч.Сангарагчаа сэтгүүлчдэд мэдээлэл хийгээд завгүй байсан учраас өнгөрсөн мягмар гаригт прокурорын дэргэдэх мөрдөгчид очиж зөвшөөрөл авч шалгасан гэнэ. Шалгалтаар ямар нэгэн хууль бус зүйл илрээгүй аж.

Энэ талаар Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхнаас тодруулахад “Уосын маш нууц зэрэглэлтэй хэрэг шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат “Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан бидний өрөөг битүүмжилсэн байснаа нээж өгсөн.

Бидэнд холбоотой ямар нэгэн асуудал байхгүй. Ажлаа хэвийн үргэлжлүүлж байна” гэлээ.

Г.Равжаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.