Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Арга хэмжээ авснаар махны үнэ буурчээ







        Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцлаа.

Засгийн газраас өгсөн үүргийн дагуу ХХААХҮЯ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран 2010 оны 6 дугаар сарын 7-15 өдөр “Хүчит шонхор” зах, “Скай” хайпермаркетийн талбайд “Махны өргөтгөсөн яармаг-худалдаа” зохион байгуулжээ.

Энэ хугацаанд хонь, үхрийн ястай болон цул махыг тухайн үеийн ханшнаас дунджаар 15 хувиар хямд нийлүүлж  нийт 31.5 мянган тонн мах борлуулсан байна. “Хүчит шонхор” захад үхрийн кг мах 4650, хонины мах 3800, ямааных 2800, адууных 2650, дайвар бүтээгдэхүүнийг 1500 төгрөгөөр худалджээ. Энэ нь тухайн үеийн зах зээлийн ханшнаас 20-28 хувиар бага байжээ.

“Скай” хайпермаркетад 1 кг хонины махыг 3800, үхрийн махыг 4300, адууны махыг 2500 төгрөгөөр худалдсан байна.

2010 оны 6 дугаар сарын 28-ны байдлаар 1 кг махны үнэ өмнөх 5 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн мах 12, хонины мах 19, адууны мах 13, ямааны мах 6 хувиар буурсан судалгаа гарчээ.

Дорнод аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан зүүн аймгуудаас нийлүүлэх мал, маханд хязгаарлалт тогтоосон учир нийлүүлэлт буурч төвийн аймгуудаас нийлүүлэх мал, махны хэмжээ нэмэгдэж байна.

Баяр наадам дөхөж байгаа энэ үед малчид малаа авчирч тодорхой газруудад зарж байгааг хориглохгүй ч халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор цэгцэлж, зохион байгуулалтын арга хэмжээ авах шаардлагатай болжээ. 

“Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын дагуу махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулсан, гол нэрийн бүтээгдэхүүний үнийг судалж байгаагаас бусад асуудлыг хэрэгжүүлж эхлээгүй байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн засаг даргын Тамгын газарт Засгийн газраас анхааруулав.

Тогтоолыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, биелэлтийг сар бүрийн эцэст Засгийн газарт танилцуулж байхыг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.мөнхбаярт даалгав.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.