Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголд шударга төр тогтсон цагт энэ хэрэг заавал илэрнэ

УИХ-аас баталсан Оюутолгойн гэрээний араас дагасан маргаан, үл ойлголцол агүй хэвээр байна. Үндсэн хууль зөрчсөн Ашигт малтмалын хуулиа өөрчлөөгүй, эш 40,57-р тогтоолыг хэрэгжүүлээгүй гээд Оюутолгойн гэрээтэй холбоотой маргаантай олон асуудал байсаар атал дараагийн Таван толгойн ордыг ашиглах талаар яаран хэлэлцэж байгаа нь бушуу туулайн үлгэр болно.

Мөн Үндсэн хуулийн дагуу эрхээ эдэлсэн шударга сонгогч, иргэдийнхээ эсрэг төр нь зэвсэг шагайж таван иргэнээ буудан хороосон эмгэнэлт долдугаар сарын нэгний өдрөөс хойш хоёр жил өнгөрлөө.

Гэтэл эрх баригчид хэнд ч хариуцлага тооцоогүйгээр барахгүй өнөөдрийг хүртэл холбогдох эзнийг нь ч шударгаар тогтоож чадахгүй байгаа нь өнөөдрийн Монголын төрийн эмгэнэл.

Монголд шударга төр тогтсон цагт энэ хэрэг заавал илэрнэ. Хэрэг хуучирдаггүй.

Монголын ард түмэн бидэнд боломж олгосон тохиолдолд бид энэ хэргийг заавал илрүүлж эзэнд нь хариуцлага тооцож чадна гэдгээ улстөрийн намын хувьд хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэдгээ Үндэсний Шинэ Нам илэрхийллээ.

Б.Энх-Уянга

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.