Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

70 жил цоожлогдсон байшин

Парис хот хүн ам ихтэй, орон байр нь өндөр өр төгтэй гэдэг. Гэтэл Парист нэгэн том, тансаг байшин 70 жилийн турш эзэнгүй, хаалттай байсныг саяхан илрүүлсэн байна. Парисын нэгэн иргэн санаандгүй тохиолдлоор байшин руу орсон бөгөөд хуучирч, дагтаршсан тоос, эртний эдлэл зэргийг хараад, шууд л цагдаагийн хэсэг рүү очжээ.

Шинжээчид уг байшингаас хоёрдугаар дайны өмнөх үеийн эдлэлүүд, хүүхдийн тоглоом, эд хогшил зэргийг олжээ. Хамгийн сонирхолтой нь, тэрхүү байшингаас Италийн зураач, хөрөг зургийн мастер хэмээгдсэн Жованни Болдинигийн зурсан зураг олджээ.

Энэ нь тухайн үеийн Парисыг авьяасаараа соронздож байсан Марта де Флориан хэмээх жүжигчин бүсгүйн хөрөг зураг байв. Урлаг судлаачид зургийг шинжлээд, Болдини өөрийн гараар зурсан болохыг тогтоосон аж.

Францын цагдаагийнхан цамхаг мэт сүндэрлэх тэрхүү сайхан байшингийн эзнийг хараахан тогтоогоогүй байгаа аж. Тэд байшингийн эзэд дэлхийн II дайнаас өмнө гэрээ орхиж явсан байх магадлалтай хэмээн үзэж байгаа юм.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.