Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

70 жил хэрэглэсэн Валентиний ил захидал

Хосууд хайртдаа ямар бэлэг өгөх вэ хэмээн толгой өвтгөж байхад Харри Уард энэ талаар санаа зоволгүй 70 жилийг үдсэн азтай бас сэргэлэн нэгэн. Тэрбээр 17 насандаа хайртай бүсгүйдээ илгээсэн ил захидлаа жил бүр дахин бэлэглэдэг болсон байна. Үүнд нь ч хатагтай Уард сэтгэл хангалуун байдгаа “Жил бүрийн Валентиний өдөр би танил ил захидлаа эргэнэгээсээ “олдог” юм.

Гэхдээ би нөхрийгөө 70 жилийн туршид ганцхан удаа ил захидал худалдан авч, түүнийгээ жил бүр өгдөгт нь гомддоггүй. Харин ч олон жилийг бид хоёртой хамт үдсэн энэ ил захидал миний хувьд хамгийн үнэ цэнэтэй бэлэг” гэжээ. Хачирхалтай уламжлал бий болгосноо ноён Уард “Би эхнэрийгээ харсан даруйдаа л надтай хамт амьдралыг туулах онцгой бүсгүй гэдгийг мэдэрсэн.

Танилцсанаасаа гурван сарын дараа Валентиний баярын ил захидал илгээснээс хойш миний дэргэд байгаа болохоор нь би жил бүр нэг л ил захидлаа бэлэглэдэг” хэмээн тайлбарлажээ. 70 жил хосын баярын бэлэг болсон ил захидалд “Хоёр зүрхийг энэ л Валентиний баярын өдөр нэгтгэж байна” хэмээн бичсэн байдаг аж.

О.УНДАРМАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.