Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөөмийн гайхамшгийг мэдэрч, сонордох тоглолт болно

ЮНЕСКО-гийн биет бус өвийн санд Монголын язгуур урлаг болох хөөмийг хоолойн цоор гэдэг нэрээр  хятадууд бүртгүүлсэн тухай шуугиж, эсэргүүцэж байгаа энэ үед Монголын Хөөмийн урлагийн хөгжлийн ассоциацаас энэхүү урлагийн гайхамшгийг үзүүлэх нэгэн тоглолт зохион байгуулахаар бэлтгэж байна. Цагаан сарын өмнөхөн буюу хоёрдугаар сарын 10-нд СТӨ-нд болох уг тоглолтод “Алтан ураг”, “Алтан оргил”, “Бөртэ”, “Хөсөгтөн”, “Хар салхи”, “Домог”, “Жонон” зэрэг язгуур урлагийн хамтлаг орлцох юм байна.  Хүний юмаар хүүдэгнэж, Монголын ард түмний урлагийг хоолойн цоор хэмээн өөрсдийнхөөрөө нэрлэн, өөрийн өв соёл мэтээр ярьж, мэдээлж байгаа нь дэндүү эрээ цээргүй явдал болохыг эсэргүүцэж тус ассоциацаас авч байгаа арга хэмжээ үүгээр зогсохгүй гэнэ. Тэд өнгөрсөн зун Улаанбаатарын дөрвөн ууландаа гарч уул, усны савдгаа баярлуулан хөөмийлсөн гэнэ.

Ж.Эрдэнэ

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.