Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Исландын Ерөнхий сайд найз бүсгүйтэйгээ гэрлэв

Исландын Ерөнхий сайд Йохан на Сигур дардоттир өөрийн найз, зохиолч,сэтгүүлч Йонина Леосдоттиртой гэрлэсэн тухай АР мэдээллээ. Исландад гей хийгээд лесби нар өөр хоорондоо гэрлэхийг зөвшөөрсөн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсний дараа тус улсад ижил хүйстний гэрлэлтийг албан ёсоор батлах боломжтой болсон юм.

Хуулийг Исландын Парламент энэ сарын 12-нд дэмжиж, өнгөрсөн ням гаригт буюу 27-нд хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ. Сигурдардоттир, Леосдоттир нар хууль хүчин төгөлдөр болсон өдөр гэрлэжээ. Улс төрч, зохиолч хоёрын хайр дурлалын түүх 2000 оны эхээр эхэлж, 2002 оноос тэд хамтран амьдарч ирсэн аж.
Исландын Ерөнхий сайд Сигурдардоттир өмнө нь эрэгтэй хүнтэй ханилж байсан бөгөөд насанд хүрсэн хоёр хүү, дагавар хүүхэдтэй юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.