Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

М.Ахмединежад: Өрнөдийнхөн “сахилгажих” хүртэл хэлэлцээний явцад завсарлага шаардлагатай

Ираны засгийн газар цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээг энэ оны наймдугаар сар хүртэл зогсоохоор шийдвэрлэжээ. Ираны Ерөнхийлөгч Махмуд Ах мединежад улс орныхоо телевизээр хэлсэн үгээс эш татаж АР энэ тухай мэдээллээ.
Өрнөдийнхөн “сахилгажих” хүр тэл хэлэлцээний явцад завсарлага шаардлагатай болоод байна гэж тэрбээр хэлжээ. Мөн хэд хэдэн болзол тавьж, тэдгээрийг биелүүлсэн тохиолдолд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн таван орон, Герман улсын төлөөлөл оролцож буй хэлэлцээг үргэлжлүүлж болох юм хэмээн мэдэгдсэн байна.
М.Ахмединежад тэдгээр болзлоо хэлэлцээг цаашид үргэлжлүүлэхэд саад хийх бус, асуудлыг зөв голдиролд нь оруулах ач холбогдолтой хэмээн “үнэлжээ”. Ираны Ерөнхийлөгч тухайлбал Тегераны тунхаглалд нэгдсэн улс орнуудыг нэмэх замаар хэлэлцээнд оролцогчдын бүрэлдэхүүнийг өөрчлөх санал дэвшүүлсэн байна. ”Франц, Орос, АНУ нэг талд байгаа бол Иран, Турк, Бразил улс нөгөө талд байх ёстой” гэж М. Ахмединежад мэдэгджээ. Өнгөрсөн V сарын 17-нд Иран, Турк, Бразил улс бага түвшинд баяжуулсан ураныг Иран улсаас Туркт, хүчтэй баяжуулсан ураныг Орос улсаас Франц, Иранд нийлүүлэх асуудлыг авч үзсэн Тегераны тунхаглалд гарын үсэг зурсан юм.
Ираны Ерөнхийлөгч бас ТельАвив өнөө хүртэл амаа хамхисаар байгаа Израилийн цөмийн хөтөлбөртэй холбогдуулан талууд байр сууриа тов тодорхой илэрхийлэх ёстой гэжээ. Ираны Ерөнхийлөгч цөмийн зэвсгийн үзэл санааг бүхэлд нь шүүмжилж, цөмийн зэвсгийн хөгжлийг “Өнөөдрийн тэнэг чиг хандлага” гэж нэрлээд “Бид зэвсэглэлийг хорогдуулах зам дээр хатуу зогсож байгаа” гэж хэлсэн байна.
Энэ сарын 9-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ираны эсрэг ээлжит багц хориг арга хэмжээг баталж, хариуд нь Иран уран баяжуулахаасаа татгалзахаар бэлдэж буй тухайгаа мэдэгдсэн боловч долоо хоногийн дараа тус улс судалгаа хийх зориулалттай цөмийн шинэ реактор барьж байгуулж эхэлсэн тухайгаа зарласан юм.
Одоо Францын нефтийн “Total” компани Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээний хүрээнд ВР, “Royal Dutch Shell” болон түлш нийлүүлэгч бусад томоохон компанийн нэг адил тус улсад түлш өгөхөө зогсоогоод байна.
Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Ираны эсрэг хориг арга хэмжээ авсан ч тус улстай цөмийн хөтөлбөрийн асуудлаар хийх хэлэлцээг сэргээхийн төлөө байгаагаа өнгөрсөн даваа гаригт илэрхийллээ.

Б. БУЯНЦОГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.