Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголын үрс маш олон болж байгаа боловч хүүхдийн цэцэрлэг хүрэлцэхгүй байна

УИХ-ын гишүүн А.Бакей, А.Тлейхан нар хуралдааны завсарлагаар тойрогтоо ажиллаж байна. Эрхэм гишүүд шинээр батлагдаж гарсан хууль тогтоомж, төр засгийн бодлогыг танилцуулан, иргэдтэй санал солилцож явна.

Тэд Сагсай, Улаанхус, Ногооннуур зэрэг сумуудад ажиллахдаа иргэд ажилгүйдлийг бууруулахын тулд ашигт малтмалын орд газруудыг эргэлтэнд оруулах, жижиг дунд үйлдвэр үүсгэн хөгжүүлэх, нутаг хөгжүүлэх сангийн үр ашгийг дээшлүүлэх, газар тариаланг улсын зүгээс дэмжин хөгжүүлэх зэрэг олон асуудлыг санал болгон дэвшүүллээ.

Хүүхдийн тоо өсч байгаа тул сургуулиудын дотор байр, хүүхдийн цэцэрлэгийн байр байгууламж хүрэлцээ муутай байна. Тухайлбал хоёр багийн төв болох Улаанхус сумын Хөх хөтлийн есөн жилийн сургуульд дотуур байрны багтаамж муутай бөгөөд хүүхдийн цэцэрлэгийн жижиг байранд олон хүүхэд цуглуулан хүмүүжүүлж байгаад мэргэжлийн хяналтын байгууллага хориг тавьж эхэлсэн байна.

Түүнчлэн зарим иргэн «Бид зээл авсаар амьдарч байна. Цаашдаа бид газар нутгаа өрөнд өгөх үү аль эсвэл хойч үеийнхнийгээ өрөнд дараад яваад байх болж байна уу? Ямар бэрхшээл тохиолдлоо ч гэсэн бид өргүй аж төрөх хэрэгтэй» гэж гаднаас зээл авахыг эрс буруушааж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.