Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөрөнгө, орлогоо хянуулахаас гишүүд татгалзлаа

УИХ-ын Ёс зүйн дэд хороо бүрэн бүрэлдэхүүнтэй болсноос хойш анхны хурлаа өчигдөр хийв. Дэд хорооны дарга Г.Баярсайханд иргэн, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, өнгөрсөн хугацаанд тус хорооны хийсэн ажлын талаар мэдээлэл сонсож, энэ онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцжээ.
Г.Баярсайхан 2010 оны төлөвлөгөөнд өө гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүү лэгт мониторинг хийлгэх, ашиг сонирхлын зөрчил сэдвээр хэлэлцүүлэг явуула хыг санал болгосон аж. Гэтэл Су.Батболд тэр хоёроос бусад нь хөрөнгө,орлогодоо мониторинг хийлгэхээс эрс татгалзжээ. Энэ удаагийн хуралд
Д.Энхбатаас бусад нь оролцсон байна.
Ёс зүйн дэд хороо зургаан гишүүнтэй. Тэгэхлээр мониторинг хийлгэхээс Э.Бат-Үүл, Ц.Мөнх-Оргил, Н.Энхболд нар татгалзсан болж таарав. Уг нь УИХ-ын гишүүд маань хөрөнгө, орлогоо буруу мэдүүлсэн, нуун дарагдуулсан төрийн албан хаагчдыг дуудаж авчран баахан “дэглэсэн” нь саяхан. Олон түмний анхааралд хамгийн өртөмхий хүмүүс болох өөрсдийн асуудлыг хав дарахыг хүссэн нь нийгэмд эргэлзээ төрүүлэх нь гарцаагүй. Саяхан Х.Тэмүүжин нарын гишүүдийг олон түмэн “жараахай” агналаа, өөрсдийгөө илчлээч хэмээн буруутгаж байсан нь оносон зүйрлэл байв. “Тул” агнахыг нийгэм хүссэн.
Гэтэл тулууд өөрсдийг нь ангуучилахаас эрс татгалзсан байна. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд, “Гишүүд нь хууль тогтоомжид заасан хугацаа, журмын дагуу хөрөнгө, орлогын мэдүүлгээ үнэн зөв гаргах үүргээ сахин биелүүлнэ” гэсэн заасан байгаа юм байна. Энэ үүргээ биелүүлдэг гэж санавал хөрөнгө, орлогын мэдүүлэгт нь мониторинг хийлгэхээс татгалзах шалтгаан юу байх билээ. Г.Баярсайхан залуу хүний зоригоор Ёс зүйн дэд хороонд хонх, дамар хангинуулж эхлэсэн ч хаширууд нээлттэй, шударга, ардчилалтай хийгээд хариуцлагатай байхыг хүссэнгүй.
Дэд хорооны гишүүд ашиг сонирхлын зөрчил сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулахыг харин дэмжжээ. Гишүүдтэй холбоотой ёс зүйн асуудлаар иргэн, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухай бүрт нь хянан шийдвэрлэдэг байх, гишүүдийг ёс зүйн доголдол гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэд хэдэн ажил хийхээр төлөвлөсөн гэнэ.

Го.ЭНХТӨР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.