Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мянгат тэмээчид тодорсоор байна

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Мандал багийн харьяат, улсын сайн малчин Аюушийн Батбуян энэ жил мянгат тэмээчин боллоо. Тэрээр энэхүү баярт үйл явдлаа тэмдэглэж, нутгийн зон олонтойгоо мялаалга наадмаа зохион байгууллаа.

Өнгөрсөн онд тус аймгийн мал сүрэг 5 төрөл дээрээ өсч, сая 800 гаруй толгой мал тоолуулж, үүнээс тэмээн сүрэг  112 мянган толгойд хүрсэн байна. А.Батбуянгийн хувьд говь нутгийнхаа бахархал болсон тэмээн сүргийг өсгөн үржүүлж,  2014 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 1015 тэмээ тоолуулан аймгийн хэмжээнд хамгийн олон тэмээтэй өрхөөр шалгарсан тул ийн “Мянгат тэмээний мялаалга наадам”-аа хийж байна.

Мялаалга наадмын үеэр бүдүүн насны хурдан тэмээний уралдаан болсноос Сэврэй сумын малчин Отгончулууны улаан тэмээ түрүүлсэн бол аман хүзүүнд Баяндалай сумын Цэвээндоржийн шар, айргийн гуравт Мандал-Овоо сумын харьяат Намсрайжавын бор, айргийн 4,5-т Булган сумын малчин Ариунболдын бор, Мандал-Овоо сумын Гэрэлт-Оын улаан тэмээ тус тус хурдалсан бөгөөд айргийн тавыг ханын хэцийн хүрэн тэмээдээр байлан эхний 15 байрыг тус бүр 200000 төгрөг, уралдаанд оролцсон бүх тэмээний эздэд дурсгалын зүйл гардуулсан юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.