Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Азийн залуус тавдугаар сард Монголд чуулна

“Нэг Ази 2015-Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвээр болох Азийн залуучуудын зөвлөлийн XIII ерөнхий чуулганыг ирэх тавдугаар сарын 18-21-нд Улаанбаатарт зохион байгуулна. Монгол Улсын Засгийн газар, Азийн залуучуудын зөвлөл, Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулах уг чуулганд дотоод, гадаадын 600 орчим залуу оролцох юм. Энэ жилийн чуулганы зорилго нь Ази тивийн залуусын “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын эн тэргүүний чиглэлүүдийг тодорхойлох, гишүүн орнуудын төлөөлөгчдийн харилцаа холбоог сайжруулах, нэгтгэх, тэдэнд өөр хоорондоо туршлага солилцох боломж олгоход чиглэж байна. “Tогтвортой хөгжлийн зорилт”-д Азийн улс орнуудын оруулах саналыг уг чуулганаар нэгтгэж, НҮБ-д хүргүүлэх юм. 

Чуулганы ерөнхий зохион байгуулагчаар МЗХ ажиллаж байгаа. Энэхүү чуулганы үеэр ажиллах сайн дурын ажилтнуудыг тус холбоо бүртгэж эхэлжээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.