Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Москва дахь Г.К.Жуковын хөшөөг Улаанбаатарт авчрах уу

ОХУ-ын нийслэлийн Манежная талбай дахь Г.К.Жуковын хөшөөг Улаанбаатарт шилжүүлэн өгөх хүсэлтийг тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас Москвагийн Думд гаргажээ. БНМАУ, ЗХУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөө Улаанбаатар хотод бий. 1939 оны Халх голын дайныг удирдан, ялалт байгуулсан түүний гавьяаг алдаршуулах, хойч үеийнхэнд таниулан дурсах зорилгоор Баянзүрх дүүрэгт хөшөө босгосон юм.

Харин Манежная талбай дахь хөшөөг нь 1995 оны тавдугаар сарын 8-нд Эх орны дайны ялалтын 50 жилийн ойд зориулан бүтээсэн аж. Түүхийн музейн өмнө байрлуулсан, морь унасан Г.К.Жуковын хөшөөг солих асуудлыг ОХУ-ын Иргэний танхим удахгүй хэлэлцэх юм байна. Энэ хөшөөний дүрслэлийг цэргийн бэлгэ тэмдэгт тохирохгүй байна гэж “Офицер ахан дүүс” сангийнхан шүүмжилдэг аж. Уг хөшөөг жанжны төрсөн нутаг Калуга мужийн төв дэх музейд нь шилжүүлэн авахаар “Г.К.Жуковыг дурсах нийгэмлэг” өнгөрсөн жил хүсэлт гаргажээ. Хөшөөг Калуга руу шилжүүлэх үү, Улаанбаатар луу нүүлгэх үү гэдгийг ОХУ-ын Иргэний танхим шийднэ. Манежная талбайд жанжны шинэ хөшөө босгох агаад хэдийнэ бүтээжээ. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.