Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“21 ХУДАЛДААНЫ ТӨВ”-д гарсан гал түймрээс 4 иргэнийг аварлаа

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах 21 худалдааны төвд гал гарсан гэсэн дуудлага ирсний дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 26 дугаар ангийн бүрэлдэхүүн, мөн утаажилт ихтэй байсан тул нэмэлтээр Аврах гал унтраах 18, 29 дүгээр ангийн бүрэлдэхүүн нийт 56 албан хаагч шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраасан байна.

Гал түймрийн улмаас түрээслэгч, үйлчлүүлэгч иргэд барилга дотор хорт утаанд угаартах аюултай байсан тул гаргаж, гал сөнөөгчид эрлийг шуурхай зохион байгуулж 5 давхарт байсан 0,8 – 52 настай 4 иргэнийг автомеханик шат ашиглан буулгаж эмчид шилжүүлэн өгсөн байна.  

Аварсан иргэдээс бэртэж гэмтсэн хүн байхгүй байсан.  Одоогоор гал түймэр бүрэн унтарсан ба гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор шинжээчдийн баг ажиллаж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.