Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Оросын 10 тагнуулчийг баривчиллаа

“Оросын тусгай албанд элсэж, тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан 10 хүнийг баривчилсан” гэж АНУ-ын Хууль зүйн яам мэдэгдэв. Эдгээр хүмүүсийн олонх нь мэдээлэлд ойр өндөр албанд биш жирийн хүмүүсийн адил ажиллаж амьдарч байсан учраас сэжиг төрүүлэлгүй олон жил болсон юм байна.

Баривчлагдсан хүмүүсийн олонх нь 1990-ээд оноос хойш хуурамч бичиг баримт хэрэглэж байсан нь тогтоогджээ. АНУ-ын улс төрийн шийдвэр гаргах хүрээний хүмүүст ойртох, мэдээлэл цуглуулах ажилд зориулан эдгээр иргэдийг Оросын Гадаад тагнуулын алба (Russian Foreign Intelligence Service) бэлтгэсэн гэж холбогдох албаны хүмүүс Нью-Йоркийн шүүхэд өгсөн материалдаа дурд жээ.

Сэжигтнүүд АНУ-ын цөмийн зэвсэг, цэрэг арми, Ираны талаарх бодлого, Цагаан ордны хов живээс авахуулаад ТТГ-ын халаа сэлгээ, улс төрийн намуудын үйл ажиллагаа зэрэг асар өргөн хүрээг хамарсан мэдээллийг олж авахаар ажил лаж байсныг нотлох захидлуудыг дамжуулахаас нь өмнө олж авснаа тусгай албаныхан хавтаст хэрэгт хавсаргасан байна. Сэжигтнүүдийн олонх нь олон жилийн турш хосоороо ажилласан хамтран амьдрагсад болох нь тогтоогджээ.

АНУ-ын албаны хүмүүстэй харилцаа тогтоож, олж авсан мэдээллээ Оросын Зас гийн газрын холбогдох хүмүүст янз бүрийн аргаар дамжуулж байсан эдгээр хүмүүсийг илрүүлэхэд олон жилийн хөдөлмөр орсон гэж АНУ-ын албаны хүмүүс мэдээллээ. Холбооны мөрд өх товчооны ажилтнууд тэд нээс мэдээлэл хүлээн авдаг Оросын Засгийн газрын төлөөлөгчийн дүрд чадварлаг тоглосон нь ажиллагааг амжилттай бол гоход ихээхэн хувь нэмэр оруулсан юм байна.

Долдугаар сарын 27-нд болох шүүх хурал хүртэл тэднийг цагдан хорих шийдвэрийг НьюЙоркийн шүүгч гаргажээ. Тус улсын хуулиар гадаадын Засгийн газрын хууль бус төлөөлөгчөөр ажиллаж, үгсэн хуйвалдаж тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэрэгт таван жил, мөнгө угаасан хэрэгт 20 жилийн ял оноодог юм байна. Сэжигтнүүдийн найм нь мөнгө угаасан хэрэгт сэрдэгдэж байгаа аж.

НУ, ОХУ-ын харилцаа ойрын үед сайжирч, хоёр улсын ерөн хийлөгчид Ва шинг тонд уулзан найрсгаар ярилцаж, зоог барьсны дараа баривчилгаа бол сонд гайхаж байгаагаа шинжээчид мэдэгджээ.

Нэрээ хэлэхийг хүсээгүй өндөр албаны хүн “Харамсалтай хэрэг болсон ч энэ явдал хоёр орны харилцаанд нөлөөлөхгүй” гэжээ. ВВС агентлаг эл явдлыг “ХХI зууны технологи ашиглан хийсэн “Хүйтэн дайны хэрэг” гэж дүгнэв.

О.Тогоо

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.