Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зураглаач Д.Ангараг Мексикт илтгэл тавьжээ

Латин Америкийн хамгийн нэр хүндтэй кино наадамд зураглаач Д.Ангараг оролцож байна. Гвадалахара их сургууль, Мексикийн кино урлагийн сургууль, Соёл урлагийг дэмжих үндэсний зөвлөл нь хамтран энэ сарын 6-12-нд зохион байгуулж буй уг наадамд Д.Ангараг Америкийн кино зураглаачдын холбооны урилгаар оролцож байгаа аж.

Тэрбээр “Монголын кино урлагийн өнөөгийн хөгжил” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд Америкийн кино зураглаачдын холбооны гишүүдтэй хамтран Мексикийн кино урлагийн сургуулийн оюутнуудад сургалт зохион байгуулах гэнэ.

Д.Ангараг фэйсбүүктээ “Энэ наадамд Азиас бусад, кино урлаг нь хөгжсөн олон улсын уран бүтээлч оролцдог юм байна. Манай уран бүтээлчид дараа жилээс бүтээлээрээ оролцвол Азиас анхдагч болох учир нэлээд юм дуулгана даа” хэмээн бичжээ. Испани хэл дээрх кинонуудын “Гвадалахара” хэмээх эл олон улсын наадмыг 1986 оноо хойш жил бүрийн гуравдугаар сард зохион байгуулдаг болжээ.

Б.ДӨЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.