Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үндэсний сэтгүүл зүйн 102 жилийн ойгоор 10 сая төгрөг хандивлав

Монголд үндэсний сэтгүүл зүй үүссэн түүхэн тэмдэглэлт өдөр энэ сарын 6-нд тохиолоо. 1913 оны гуравдугаар сарын 6-нд Ж.Цэвээн нарын хэсэг монгол сэхээтэн “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаарыг хэвлэн түгээснээс хойш 102 жил болж байна. Энэ ойг тохиолдуулан МСНЭ ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн, яруу найрагч Ж.Баяржаргал нарт Монголын сэтгүүл зүйн 100 жилийн ойн медаль гардуулж, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужинг “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнав.

Энэ өдөр “Зар мэдээ” сонины эрхлэгч Д.Баясгалан МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галааридад 10 сая төгрөгийн хандиваа гардуулан өглөө. Тэрээр ийм хандив өргөхөө өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд болсон МСНЭ-ийн ээлжит XVI их хурлын үеэр мэдэгдсэн юм. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.