Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Рок попын одууд “VIP” амьд тоглолт толилуулна

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан “Up Music” продакшнаас санаачлан Монголын рок поп хөгжмийн урлагийн шилдэг уран бүтээлчдийн “VIP” амьд тоглолтыг толилуулах гэж байна.

Тоглолтыг мэргэжлийн, өндөр түвшинд зохион байгуулахаар бэлтгэлдээ ороод буйгаа зохион байгуулагчид онцлов. “VIP” тоглолт энэ сарын 7, 8-нд “Баянгол” ресторанд болох юм.  Энэ дугаар сарын 7-нд “Харанга” хамтлаг, МУГЖ Т.Ариунаа нар хамтран тоглох бол 8-нд “Харанга” хамтлагийн дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн, хөгжимчин УГЗ Ц.Чулуунбат, МУГЖ Б.Дашдондог, СТА дуучин Н.Наранбаатар “Naagii  & Jazz Band” хамтлаг, дуучин A Cool нарын өндөр ур чадвар бүхий эрэгтэй дуучид шилдэг уран бүтээлүүдээ бүсгүйчүүддээ зориулан дуулах юм.

Тасалбарын үнэ 160 мянган төгрөг бөгөөд үүнд оройн зоог, коктейль багтжээ. Тасалбарыг www.easyticket.mn сайтаар болон “Баянгол” рестораны касс, 1900-1109 дугаараар захиалга аван үнэгүй хүргэж байгаа аж.

Монголчуудынхаа хайр, хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид, тэдний зүрхэнд хүрсэн дуу хөгжим, орчин, уур амьсгал зэрэг бүх зүйл нь нцлог, содон тоглолтыг ердөө 300 хүн үзэх боломжтой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.