Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Завхан хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Завхан аймаг “Завхан хүүхэд” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулан баталлаа.

Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт: Эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх зорилт дэвшүүлэн уг үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 295 дугаар тогтоолоор баталсан.  Тэгвэл энэ хүрээнд  Завхан аймгийн Засаг дарга  үйл ажиллагааныхаа хөтөлбөрт “ЗАВХАН ХҮҮХЭД” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлнэ хэмээн тусгаж энэхүү хөтөлбөр батлагдаад байна. Энэхүү хөтөлбөрийг  хэрэгжүүлснээр иргэний нийгмийн оролцоонд тулгуурлаж, өсвөр үеийнхнийг өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах чадвартай, бие бялдар, оюун сэтгэхүй, ёс суртахууны зөв төлөвшилтэй хувь хүн болгон хүүхэд бүрийг хөгжүүлэх юм. 

Мөн хүүхэд бүр байгалиас заяасан авьяас, чадвараа нээн хөгжүүлснээр бага наснаасаа мэргэжлийн чиг баримжаатай болж, улмаар хийж бүтээх чиглэл, ажил, мэргэжлээ зөв сонгон, цаашид эзэмшсэн мэргэжлээрээ үр бүтээлтэй хөдөлмөрлөж, сайхан амьдрах цогц мэдлэг, чадвартай иргэн болж төлөвших нөхцөл бололцоог бүрдүүлнэ хэмээн хөтөлбөр санаачлагчид хэлж байна.  Энэ хөтөлбөр 2016 он хүртэл үргэлжлэх бөгөөд  “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэл”, “Авьяас”, “Ном” гэсэн гурван дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих юм.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.