Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхийлөгчийг огцруулах саналыг ард иргэдээс авчээ

Чингисийн талбайд өчигдөр Хамаг Монгол төслийн удирдагч Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан цахим ертөнцөд нэгдсэн “Даяар Монгол” нэгдэл, Гал үндэстэн холбоотой хамтран цуглаан зохион байгуулав.

Тус цуглааныг зохион байгуулагчид Төрийн гурван өндөрлөг / Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд/-ийг МҮОНТВ-ээр энэ сарын 11-ний үдэш Монгол Улсын өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудал, эдийн засгийн хямрал, уул уурхайн ашиглалтын талаар мэтгэлцээн хэлэлцүүлэг хийхийг уриалсан юм. Мөн энэ үеэр Ерөнхийлөгчийг огцруулах саналыг ард иргэдээс авч гарын үсэг зуруулж байлаа. Тус цуглаанд оролцогчид төр засгийн алдаатай бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж үгээ хэлсэн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.